Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Усан зам тээврийн хэрэгслийн хөвөлтийг Архангай аймагт зогсоолоо

Огноо:

,

Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд баталсан Архангай аймгийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар аймгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хөвөлтийн дуусах хугацааг 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр байхаар тогтоосон.

Иймээс дээрх шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, цаашид гол, мөрөн, нуурт ашиглах, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг Монгол Улсын Далайн захиргаанаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЗГ: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн явцыг танилцуулав

Огноо:

,

Тавантолгой-Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн талаарх 2008 оноос хойш УИХ, Засгийн газар, салбарын сайд нарын гаргасан шийдвэр ба хэрэгжилт, Ерөнхий сайдын 2024 оны 28 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний ордыг улсын хилтэй холбох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд эхлүүлж, хил хүртэлх 233.6 км төмөр замыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан. Энэхүү төмөр замын үргэлжлэл болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл хэдий ч улс төрийн гацаанд орж, сүүлийн 16 жилийн турш яриа хэлэлцээрийн түвшинд байсаар ирсэн.

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг 2023 онд УИХ-аас баталсан. Мөн Засгийн газрын 2024 оны 58 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын шугамын чигийг тогтоосон. Тус боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулаад байна.  

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ГССҮТ-ийн салбар эмнэлэгт өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг эхлүүлэхэд бэлэн боллоо

Огноо:

,

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Тайванийн “Tri-Service” эмнэлгийн эмч, сувилагч нартай хамтран барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын байрны сургалтыг амжилттай зохион байгууллаа.
 
Тус төвийн салбар эмнэлэгт суурилуулсан энэхүү төхөөрөмжийг хэрхэн ашиглах, эмчилгээний явц болон үр дүнд хяналт хийх, аюулгүй ажиллагааг бүрдүүлэх, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний заавар, журмын талаарх сургалтад ГССҮТ-ийн эмч, сувилагч, техникч зэрэг нийт 18 ажилтан хамрагдлаа.
 
ГССҮТ-өөс 2016 онд Тайванийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтарсан сургалт хийж эхэлснээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Тайванийн эмнэлгүүдэд сургаж чадавхжуулах болсон байна.
 
Тэгвэл энэ удаа Тайванийн “Tri-Service” эмнэлгийн M.D. PhD Shan Yueh Chang болон M.D. PhD Chih-hao Shen тэргүүтэй эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй 2 баг Монголд ирж ажиллан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх орчин үеийн дэвшилтэт технологийн зааварчилгаа, эмчилгээний арга зүйн талаарх ажлын байрны сургалтыг хийж, хамтын үйл ажиллагааг өргөжүүллээ.
 
Барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ нь гэмтлийн гаралтай архаг хэмжээний том шарх, түлэгдлийн шарх, халдварлагдсан шарх, ясны идээт үрэвсэл, тархины хүнд гэмтэл болон бусад өвчлөлийн үед эд, эсийн түвшинд хүрч үйлчлэх, эдгэрэлтийн явцыг түргэсгэх өндөр ач холбогдолтой орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологи юм гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 
 
 
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Блю скай" барилгаас ууттай тарвага олдсон гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна

Огноо:

,

"Blue Sky" зочид буудалд өчигдөр /2024.10.08/ тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Үүнтэй холбогдуулан ЦЕГ болон Зооноз, өвчин судлалын үндэсний төвөөс тус байршилд  хяналт шалгалт хийсэн байна.

Мөн энэ асуудлаар Зооноз, өвчин судлалын үндэсний төвөөс, "одоогийн байдлаар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Тухайн газраар үйлчлүүлсэн иргэд болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох