Цаг үе
Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийлээ
Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан коронавирусын дэгдэлттэй холбогдуулан “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд дараах хязгаарлалтыг хийж байна. Үүнд:
Монгол Улсын иргэд:
1. Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу албан ажлаар болон тус улсаар дамжин гуравдагч улс руу зорчих иргэдийг албан байгууллагын шийдвэр, томилолт, аяллын тийз, хөтөлбөрийг үндэслэн;
- Хятадын талд автомашинаа орхисон нүүрс тээврийн жолооч нарыг харъяалах аж ахуйн нэгж, компанийн албан бичгийг үндэслэн;
- Эрдэс баялаг (нүүрс, зэсийн баяжмал, газрын тос, төмрийн хүдэр, жонш)-ийн тээврийн авто машинуудын зөвхөн үндсэн жолоочийг тус тус улсын хилээр нэвтрүүлнэ.
2. Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу хувийн хэргээр зорчих монгол иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй.
Гадаадын иргэд:
1. Монгол Улсаас БНХАУ руу зорчих гадаадын иргэдийг хилийн бүх боомтуудаар улсын хилээр нэвтрүүлнэ.
2. Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих буюу жуулчны “J” ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг Монгол Улсын агаарын замын “Буянт-Ухаа” боомт болон төмөр замын “Замын-Үүд” боомтоос бусад боомтоор нэвтрүүлэхгүй.
3. Монгол Улсад зорчих “J” ангиллаас бусад ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг хоёр улсын хилийн боомтуудаар хэвийн нэвтрүүлнэ.
Жич: Монгол, Хятадын хилийн боомтууд хэлэлцээрт заасан цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд хилийн боомтуудыг хааж, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоохгүйгээр зөвхөн дээр дурдсан хязгаарлалтуудыг хийж байгаа болно гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ
Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий.
Үүний 70 гаруй хувиар импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг.
Энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулдаг уг үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-оос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулна.
Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, дүүргийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ борлуулна. ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд үйлдвэрийн үнийг санал болгоно.
Энэ жилийн үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж малл” худалдааны төвд болно.
Ташрамд, өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаагаар бизнес эрхлэгчид нийт 54.8 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.
Цаг үе
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар Цэргийн дүйцүүлэх албыг 2026 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2025 оны тогтоолд зааснаар хэвээр үлдээлээ.
Улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, орлогын байдлыг харгалзан ийн шийдвэрлэлээ.
"Цэргийн албаны тухай" хуульд Монгол Улсын Засгийн газар "Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална" гэж заажээ.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо тухайн жилд нэг хугацаат цэргийн алба хаагчийн хангалт, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар дүйцүүлэн тооцдог байна.
2020-2022 онд "Ковид-19"-ийн үед Монгол Улсын Засгийн газраас цэргийн дүйцүүлэх алба хаах мөнгөнтөлбөрийг гурван жилийн турш нэмэгдүүлэхгүй тогтоож байжээ.
Цаг үе
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүлжээ
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “БНСУ-ын нэр бүхий иргэд Монгол Улсын иргэдтэй бүлэглэн цахим орчин ашиглаж хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж их хэмжээний ашиг олсон байж болзошгүй хууль бус үйлдлийг илрүүлэн энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдөр БНСУ-ын 3, Монгол Улсын 6 нийт 9 иргэнийг дайчлан баривчилсан.

Мөрдөн шалгах ажиллагаагааг прокурорын байгууллагын зөвшөөрлөөр явуулж хэргийн холбогдогч нарын байрлаж байсан орон байрнаас олон тооны гар утас, өндөр хүчин чадал бүхий компьютерүүд, банкны карт, хадгаламжийн дэвтэр, олон улсын гүйлгээ хийх васко төхөөрөмж, гадаад улсын болон үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон.
Цаашид мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын мэдүүлэгт үндэслэн холбогдогч нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 /мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.3 /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 /мөнгө угаах/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогч хэрэгслээ ашиглуулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17, 20.18, 20.19 дүгээр зүйл хэсгүүдэд заасан гэмт хэрэг ба 1-3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэлтэй болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
-
Цаг үе2019/10/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Цаг үе2022/05/06
Нийслэлчүүд бидэнд ногоон байгууламж Ус агаар мэт хэрэгтэй байна
-
Улстөр нийгэм2021/03/09
"Хоёр их наяд төгрөгийн төлөвлөгөө буюу ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТУЛГАМДД...
-
Шударга мэдээ2019/10/16
Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ
