Шударга мэдээ
Төрийн, хувийн хэвшлийн инженерүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Хот төлөвлөлт, хүний амьдрах ая тухтай орчиныг бүрдүүлж чадсан хотуудын тоонд Сингапур зүй ёсоор ордог. Сингапур улс нийт газар нутгийнхаа хэмжээгээр манай Нийслэлийн хэмжээний дайтай хот улс.
Сингапур улс хүн амаа 100 хувь орон сууцаар хангаж чадсан. Эдгээрээс 85 хувь нь Засгийн газрын барьж өгсөн хөнгөлөлттэй орон сууцанд амьдардаг аж.
Тус улсад ажиллаж байгаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны удирдлага, Орон сууцжуулалтын үндэсний хороо, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Төрийн орон сууцны корпораци, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн төлөөлөл, хот төлөвлөгчид Бүгд Найрамдах Сингапур Улсад ажиллах үеэр Сингапурын Барилгын удирдах газрын орлогч, гүйцэтгэх захирал Хэнг Тек Tэй хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны санал солилцлоо.
Барилгын мэдээлэлтэй загварчлал, виртуал зураг төсөл зэргийг Монгол Улсад нэвтрүүлэхэд Сингапурын талтай замын зураглал боловсруулж хамтран ажиллах, төрийн болон хувийн хэвшлийн инженерүүдэд зориулсан BIM менежментийн сургалтыг хэрэгжүүлэх, Монгол Улсын нөхцөл байдалд тохирсон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.


Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Шударга мэдээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Шударга мэдээ
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ
Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.
2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.
Шударга мэдээ
Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

-
Улстөр нийгэм2019/08/06
Гадаад харилцааны Сайд Д.Цогтбаатар Асано Кацухитог хүлээн авч уулзлаа
-
Улстөр нийгэм2020/06/12
АНУ-руу МИАТ компанийн онгоцоор тусламж хүргэнэ
-
Цаг үе2021/05/21
Гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
-
Урлаг спорт2024/05/30
Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулн...