Улстөр нийгэм
Энэ жилийн сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй...
Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
- БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутнуудыг тээвэрлэж ирэхэд шаардагдах 53 мянган ам.долларын зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргах
- БНХАУ болон шинэ коронавирусын халдварын голомт газраас ирсэн, сэжигтэй иргэдийг өвчний нууц үеийг дуустал тусгаарлах
- Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байх
- Сар шинийн баяраар иргэд хол зорчихгүй, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг зөвлөх
- Хилийн боомтууд, галт тэрэг, нисэх буудлын нийт ажилчид, хил гаалийн нэвтрэх хэсэгт онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болгох түүнд шаардагдах төсвийг шийдвэрлэж ажиллах
- Галт тэрэг, хот хоорондын автобус, Улаанбаатар хот дахь нийтийн тээврийн хэрэгслийг байнгын ариутгал шинжилгээнд хамруулах, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоор хангах, хот хоорондын зам дагуух хоолны газруудын ариун цэвэр, ариутгалын ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг холбогдох байгууллагууд чиглэл чиглэлээр зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илрээгүй. Япон Улсад үйлдвэрлэгдсэн багажны тусламжтайгаар 24 цагийн дотор шинжилгээний хариуг бүрэн гаргаж байгаа бөгөөд 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь шинжилгээний дүнд үгүйсгэгдсэн байна. Халуурсан, цээж давчидсан зэрэг шинж тэмдгийн улмаас сэжиглэгдэж тусгаарлагдсан 14 иргэн байна. Тэдний шинжилгээний эцсийн хариуг хүлээж байгаа аж. БНХАУ иргэдээ гадаад улс орнууд руу зорчих эсэхэд тодорхой хязгаарлалт тавьсан. Монгол Улс руу нэвтрэх Хятад иргэдийн зорчих хөдөлгөөн эрс буурсан.
Түүнчлэн манай талаас жуулчны визийн олголтыг түр зогсоосон. Харин БНХАУ-аас эх орондоо өөрийн хүсэлтээр ирж буй бүх иргэдээ хүндрэл бэрхшээлгүй нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Гэсэн хэдий ч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод 200 гаруй Монгол иргэний бөөгнөрөл үүсээд буйг тус хотын Консулын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дөрвөн автобусаар авчрахаар хоёр тал тохиролцож чадсан байна.
Хэдийгээр коронавирусын дэгдэлт гарсан ч хилийн боомтуудыг хаахгүй, экспорт, импортын ачаа тээвэрлэлт болон бусад үйл ажиллагааг хорио цээрийн дэглэмийн хүрээнд үргэлжүүлнэ хэмээн Улсын Онцгой комиссоос шийдвэрлэлээ
Улстөр нийгэм
Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг нэгдүгээр сарын 25-нд хаана
Цагаан сарын битүүний өдөртэй холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг хоёрдугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн ажиллах талаар иргэдийн саналыг E-Mongolia системээр авч байна.
Санал асуулгыг 2026 оны нэгдүгээр сарын 25-ны 23:59 цагт хаахаар болжээ.

Улстөр нийгэм
Л.Хосбаяр: Зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлүүлж нийгэмшүүлэх цогц хөтөлбөрийг зохион байгуулна
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Майхантын аманд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авсан. Тус төвд 200-250 орон гэргүй зорилтот бүлгийн иргэнд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх юм. Төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийгмийн хамгааллын тусгай төвийн байрыг улсын комисс хүлээж авсан, удахгүй ашиглалтад орно. Уг төвд зорилтот бүлгийн иргэдэд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлж, хөдөлмөр эрхлүүлж, орлоготой болгоход чиглэсэн цогц хөтөлбөрийг төлөвлөн ажиллаж байна. Тус төвд тоног төхөөрөмжүүдийг шийдсэн. Хүмүүс ажиллах ногооны талбайтай. Хүний нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Сургалт, хүмүүжлийн зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулах, үйлчлүүлж амьдрах иргэдийг чадавхжуулж, нийгэмшүүлэхэд судалгаануудыг үе шаттай хийх хэрэгтэй. Тухайн иргэдийг тайван амгалан, стрессгүй орчинд ажил хөдөлмөр эрхлүүлж, нийгэмшүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэхийн тулд бололцоотой бүхнийг хийнэ. 2050 он гэхэд орон гэргүй зорилтот бүлгийн иргэдийг тодорхой түвшинд бууруулж, амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд зорилт тавин ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг “Бид тус төвд хоёрдугаар сарын 1-нд урьдчилсан байдлаар эхний хүмүүсээ аваад үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Орон гэргүй хүмүүстэй ажилладаг түр хамгаалах төвүүдийн бусад улсын туршлагыг судлаад эхэлсэн. Нийслэлд жилд хөдөлмөрийн насны 200 орчим иргэн орон гэргүй болж бүртгэгдэж байна. Нэг нийгмийн ажилтан, нэг сэтгэл зүйч 75-100 хүнд хүрч ажилладаг. Нийслэлээс орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх асуудлыг цогц байдлаар дэмжиж байгаа учраас шинэ барилга, тоног төхөөрөмжүүдтэй боллоо. Хүний нөөцийн асуудлыг ч дэмжиж байгаад баяртай байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
Амралтын өдрүүдэд осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 17-оос 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Орхон аймаг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх 2 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.
Урьдчилсан байдлаар 52-56 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Харин осгосон байдалтай олдсон иргэний хувьд иргэн Д нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болж осгосны улмаас хөлийн тавхай хэсэг хөлдсөн ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
-
Улстөр нийгэм2021/06/30
УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрх...
-
Улстөр нийгэм2019/12/11
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
-
Улстөр нийгэм2020/07/08
БНХАУ, БНТУ, БНСВУ-ын парламентын тэргүүнүүд Г.Занданшатарт УИХ-ын даргаар дахин...
-
Цаг үе2022/08/25
Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч дөрвөн ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоов
