Цаг үе
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нэг компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг, хоёр компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхийг, долоон компанийн гаргасан үнэт цаасыг бүртгэлээс хасаж, нэг компанийн хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг мөн нэг компанийн өрийг хувьцаагаар солих зорилгоор хаалттай хүрээнд нэмж гаргаж буй энгийн хувьцааг бүртгэхийг, нэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг тус тус зөвшөөрлөө.
Харин даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван компанид, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий таван иргэнд олгохоор тус тус шийдвэрлэсэн юм.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зүүн аймгуудын нутгаар хүйтэн салхитай, явган шуурга шуурч замд мөстөлт үүсэж, халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна.
2025 оны гуравдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн бүс нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, өглөөгүүр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
2025 оны гуравдугаар сарын 13-наас 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 13-нд Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
Цаг үе
Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих Шуурхай ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. Баярхүү ахалж, ЭМЯ, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, ХХААХҮЯ, ХХЕГ, ЦЕГ, БХЯ,БОУАӨЯ зэрэг байгууллагын холбогдох албаны хүмүүс болон аймаг, орон нутгийн удирдлагууд газар дээр нь ажиллах юм.
Мөн Шадар сайдын тушаалаар түймэрт өртсөн 25 айл өрхөд гэр, хүнс, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэл олгохоор шийдвэрлэлээ гэж ОБЕГаас мэдээллээ.
Цаг үе
Түймэр унтраах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөллөө
Түймэр унтраах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар түймэртэй байгаа Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагааг эхлүүлж Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлж нойтон цас 2 цаг орлоо. Өглөө 08:00 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3 мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм хур тунадас нойтон цас ороод байна.
Өнөөдөр Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд үргэлжлэн ажиллана.
-
Үзэл бодол2020/12/01
А.Энхжин: Төгрөгийн ханш сулрах дарамт буурч байна
-
Шударга мэдээ2020/01/13
Мал хулгайлах гэмт хэрэгт 6 сараас 5 жилийн хорих ял оногдуулна
-
Улстөр нийгэм2022/11/17
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Цаг үе2022/08/05
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэ...