Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 25-ныг дуустал үргэлжилнэ

Огноо:

,

Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг дуустал 9 дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болохоор болжээ.  Тодруулбал, дүүргүүдийн томоохон задгай талбайд ажлын өдрүүдэд 12:00-19:00 цаг, амралтын өдрүүдэд 10:30-17:00 цагийн хооронд хонины мах гулуузаар нэг кг нь 11800 төгрөгөөр худалдаалах аж.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүл хяналтыг хийж байна.

Тус арга хэмжээг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнд нийслэлийн Онцгой байдлын газраас зургаа, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас зургаа, нийслэлийн Байгаль орчны газраас зургаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас таван албан хаагч багтаж байгаа юм.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийт 24 албан хаагч 09:00-20:00 цагийн хооронд таван автомашинтай Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллана.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Огноо:

,

Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
 
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ

Огноо:

,

Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.

2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох