Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана

Огноо:

,

Улаанбаатар хотод 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ.

Үүнд Хүннү хот болон Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл багтаж буй. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах дээрх төмөр зам 102.5 км урт үргэлжилнэ.

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замаар жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Хүннү хотын шинэ суурьшлын бүсийг дэмжихэд үр нөлөөтэй.

Мөн Хүннү хотыг нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх хүрээнд төрийн захиргаа, их дээд сургууль, тээвэр логистик, аялал жуулчлал, санхүүгийн төрөлжсөн дагуул хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана.

Уг уулзалтаар Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцох юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна

Огноо:

,

Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд авто зам засаж, шинэчилнэ. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй.

Ингэхдээ автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврээр аюулгүй, тав тухтай, саадгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлж байна. 

Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байна. Ингэхдээ уг өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байгаа юм. Тодруулбал, өнөөдрийн байдлаар Ленин клуб болон 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын халаас зогсоолыг явган хүний зам болгон тохижуулж байна. Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэл арилгах, нийтийн тээвэр хоорондын зай алдагдахгүй. Халаас зогсоолгүй болсон хэсгийг явган хүний зам болон ногоон байгууламж болгон тохижуулна” гэлээ. 

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ суурь хүчитгэх, суурь хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийж байна. Харин асфальт бетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ногоон хөгжлийн хороо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны өнөөдрийн хурлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа. НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа Монгол Улсын хууль тогтоомж, НИТХ-аас батлан гаргасан тогтоол шийдвэрийн биелэлт, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ногоон байгууламж, оршуулга, голын хамгаалалт, тохижилт болон нийслэлийн хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний усан хангамжийн төлөвлөлт хяналт, хог хаягдлын менежментийн төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаатай тус тус танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хуралдааны гол зорилго оршиж байгаа талаар онцоллоо.

Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны гишүүн Ч.Батзориг, Т.Батцогт, Ү.Оюунзул, Г.Ууганбаяр, О.Зундуйдорж нар оролцлоо. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнууд үйл ажиллагаа, улс, нийслэл, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.29/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

· “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

10.00

“Их хуралдай”

· “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

14.00

 

 
 
 
 
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох