Шударга мэдээ
Норвег улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ХХААХҮ-н Дэд сайд Ж.Сауле Норвегийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гадаад харилцаа, инноваци хариуцсан газрын дарга Карлос Гонсало Дас Невес тэргүүтэй тус байгууллагын эмч Ханна Жоан, Петер Хопп, Торфини Молдал нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Норвеги Улстай хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлээд салбарын талаар товч танилцуулга хийсэн юм. Мөн айлын талаас хоёр орны хооронд хамтран ажиллах боломж бололцоог эрэлхийлэн Монгол Улсад ажиллаж байгаагаа илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм
Талууд уулзалтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах, Норвегийн техник, технологийн ололт, арга туршлага, хөрөнгө, санхүүгийн боломжийг хослуулан хамтын ажиллагааны салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хоёр орны мал эмнэлгийн байгууллагуудын хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн Мал эмнэлгийн бодлогын хэрэгжилт, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, хувийн мал эмнэлгийн үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэхээр тохиролцсон болно.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
Шударга мэдээ
Шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож байна
Өчигдөр шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

-
Цаг үе2024/01/19
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа
-
Цаг үе2021/06/24
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
-
Улстөр нийгэм2024/07/05
Монгол Улсад суугаа Элчин сайдууд болон олон улсын байгууллагаас туршлага судалл...
-
Цаг үе2022/12/07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
