Цаг үе
Нүдний болор цайрах өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг явагдаж байна
БНХАУ, Монгол Улсын хооронд дипломант харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 2 улсын хооронд олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь манай хоёр орны Улаан загалмайн нийгэмлэг болон Цэргийн төв эмнэлэгтэй хамтран нүдний болор цайрах өвчний оноштой иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хоёр орны 70 жилийн харилцаа хамтын ажиллагааны хүрээнд “Бүс ба зам-Гэрэлт аялал” нэртэй арга хэмжээг өрнүүлээд байна. Энэ нь нүдний болор цайрах өвчтэй иргэдийг энэ сарын 18-27-ны өдрүүдэд үзэж оношлон, шаардлагатай өвчтнүүдэд нүдний хагалагааг үнэ төлбөргүй хийхээр цэргийн төв эмнэлэг дээр үзлэг явагдаж байна. Энэ удаагийн үзлэгээр нийт урьдчилан бүртгүүлсэн 600 гаруй иргэдийг хамруулан нийт 100 орчим хүнд эмчилгээ хийхээр төлөвлөөд байна.
БНХАУ-ын “Чаожу” нүдний эмнэлгийн явуулын үзлэг, оношлогооны автомашин Цэргийн төв Эмнэлэг дээр байрлан үзлэг хийж байна. Нүдний болор цайрах өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй хийх хагалгаа энэ сарын 23 ны өдрөөс эхлэн Цэргийн төв эмнэлэг дээр явагдана. Таван жил үргэлжлэх уг хөтөлбөрийн энэ удаагийн үзлэгт Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас иргэд хамрагдаж байгаагийн дээр, иргэдийн 80 гаруй хувь нь өндөр настан хамрагдаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд нүдний болор цайрах өвчтэй 1000 орчим хүнд үйлчилнэ гэдгээ илэрхийлсэн.
Цаг үе
Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай
2025 оны байдлаар Монгол Улсын улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээний дийлэнх хэсэг нь ашиглалтын хугацаа өндөр болсон үзүүлэлттэй байна. Замын сүлжээний насжилтын судалгаанаас үзвэл нийт 4,038.5 км буюу 56 хувь нь 13-аас дээш жилийн, 2,813.6 км буюу 39 хувь нь 6-12 жилийн, харин 1,104.7 км буюу 15 хувь нь 1-5 жилийн насжилттай авто зам эзэлж байна.
Өөрөөр хэлбэл, улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь ашиглалтын хугацаа урт болсон бөгөөд их засвар, шинэчлэлийн хэрэгцээ нэмэгдэж байгааг энэхүү судалгаа харуулж байна.
Харин сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон буюу 1-5 жилийн насжилттай авто замууд нь Улаанбаатар-Дархан-Сүхбаатар, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад, Өндөрхаан чиглэл зэрэг улсын голлох коридорууд болон зарим аймгийн төвүүдийг холбосон чиглэлүүдэд төвлөрчээ.
Авто замын насжилтыг тогтмол үнэлж, их засвар, ээлжит засвар арчлалтын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ашиглалтын хугацааг уртасгах, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөхөд чухал ач холбогдолтойг албаныхан хэлж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Цаг үе
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой
Энэ сарын 04-ний өдрөөс эхлэн эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар халах тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны наймдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 07-ноос
2026 оны наймдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говь орчмоор 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 35-40 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна. 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-наас ихэнх нутгаар сэрүүснэ.
-
Цаг үе2019/09/16
“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуулийн нээлт өнөөдөр болно...
-
Улстөр нийгэм2022/12/07
Монголын нотариатчидын танхимын гурван үйлчилгээг E-Mongolia-д нэвтрүүлнэ
-
Улстөр нийгэм2022/03/03
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргалаа
-
Цаг үе2020/03/19
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
