Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2019 оны 06 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, говь, талын нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.
2019 оны 06 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27,28-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Цаг үе
Боловсролын Ерөнхий газар Европын холбооны ЭРАЗМУС+ РИТИЧ төслийн түншлэгч байгуулагаар хамтран ажиллаж байна



Цаг үе
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв
Япон улсын Токио хотноо “Инвест Монголиа: Эрчим хүч ба санхүүгийн салбар, Токио 2026” форум /2026.05.15/ боллоо.
Тус форумд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй төрийн байгууллагуудын төлөөлөл, тухайлбал Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Эрчим хүчний яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсаас Японд суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.

Мөн Япон улсын төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч байгууллагуудын 240 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, Монголын хувийн хэвшлийн 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө танилцуулан, Японы бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай бизнесийн харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Форумын хүрээнд Монгол Улсын эрчим хүч, санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд болон хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилт, ногоон санхүүжилт, тогтвортой хөрөнгө оруулалтын орчны асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломж, бодит түншлэлийн гарцуудыг тодорхойллоо.
Энэхүү форум нь Монгол Улсад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.





Цаг үе
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв
Нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам болон замын байгууламж барих, инженерийн шугам сүлжээ татах, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн авто зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тодруулбал, 2024 онд нийслэлийн хэмжээнд 1995 нэгж талбарт газар чөлөөлсөн бол 2025 онд 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн. 2025 онд 1021 нэгж талбарыг инженерийн дэд бүтцийн ажлын хүрээнд, 2332 нэгж талбарыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд, 580 нэгж талбарыг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд тус тус чөлөөлөв.
Харин 2026 онд нийт 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөснөөс энэ оны эхний таван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 487 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
-
Улстөр нийгэм2024/05/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа
-
Цаг үе2022/11/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2020/09/18
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ...
-
Улстөр нийгэм2021/06/10
3 хувийн хүүтэй зээл нь ажлын байрыг хадгалах зорилгтой юу? эсвэл чанаргүй зээл ...
