Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 3.1-т “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлнэ” гэж, мөн "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.1.3.6-д “Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний нийгмийн баталгааг хангах үүднээс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулах” зорилт дэвшүүлсэн.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаануудаар холбогдох асуудлыг хэлэлцсэн хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамтай хэлэлцээрийн төсөл боловсруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар шинжээчдийн ажлын хэсгийг байгуулан ажиллаж 17 удаагийн хэлэлцээ хийж, Хэлэлцээрийн төслийг эцэслэн боловсруулсан байна.

Хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар талууд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хэлэлцээрт гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулжээ.

Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Казахстан Улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагджээ

Огноо:

,

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-т нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзварыг байгуулахаар төлөвлөсөн.

Тус төслийг Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцан ажиллаж буй. Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах хүрээнд тус газраас Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, ХУД-ын 23-р хороо НЗДТГ-ын ард Наадамчдын замд явган хүний гүүрэн гарц, БЗД 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж гэсэн таван байршилд ажлын даалгавар шинэчлэн батлуулаад байна.

Үүнээс Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагдсан бол өөрчлөгдсөн байршил болох Нарт хотхоны зүүн далангийн гүүрэн байгууламжийн загвар зургийг боловсруулан дуусч зөвшилцөх шатандаа явж байна. Наадамчдын замд явган хүний гүүрэн гарцын загвар зураг боловсруулах ажил үргэлжилж байгаа юм. Мөн инженерийн шугам сүлжээний асуудлыг холбогдох байгууллагууд руу техникийн нөхцөл хүссэн албан бичиг болон холбогдох материалуудыг хүргүүлэн хүлээгдэж байна. Нарийвчилсан зураг төслийн ажил 35%-тай үргэлжилж байгаа аж.

Төсөл хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 18.3 хувиар нэмэгдэх судалгаа гарсан. Түүнчлэн автомашины урсгалыг хөнгөвчлөх, нийслэлчүүдийн цагийн хэмнэлт, ажлын бүтээмжид эерэг нөлөө үзүүлж, хотын эдийн засгийн идэвхжлийг бодитойгоор нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Д.Тайван: СХД-ийн 129 дүгээр сургууль орчмын авто замын ажил ирэх сард дуусна

Огноо:

,

СХД-ийн 129 дүгээр сургуулиас урагшаа 160 метр авто замыг шинээр барьж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.

НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайван “Сонгинохайрхан дүүрэг, 129 дүгээр сургуулийн авто замын гүйцэтгэгчээр “Вүүд бридж” ХХК ажиллаж байна. Энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 30-ны өдөр замыг барихаар гэрээ байгуулсан. Авто замын барилгын ажил газар чөлөөлөлт хийсний дараа есдүгээр сарын 20-ны өдөр эхэлсэн. 2025 оны арваннэгдүгээр сард бүрэн дуусгаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээнэ. Таван нэгж талбарыг чөлөөлсөн. Хуучин байсан шороон зам нь эвдрэлтэй, хэт налуу гээд стандарт хангахгүй байсан учир трассыг баруун тийш эргүүлэн хатуу хучилттай авто зам руу нийлүүлж, гүйцэтгэхээр ажиллаж байна. Боржин чулуу хучилтын ажил хийгдэж байна” гэв.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

Засгийн газраас Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн хамтарсан хурал өчигдөр болсон.

Хамтарсан хуралдаанаар өнөөдрөөс буюу 10 дугаар сарын 30-нд эхлэх хэлэлцээрийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, хөрөнгө оруулагч талтай хийх яриа хэлэлцээрийг Засгийн газраас баталсан удирдамжийн хүрээнд эхлүүлэхээр тогтлоо гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ23 цаг 45 минут

Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагджээ

Цаг үе23 цаг 47 минут

Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилт хи...

Цаг үе23 цаг 49 минут

Нийслэлд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн талаар хэлэлц...

Шударга мэдээ23 цаг 51 минут

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батл...

Улстөр нийгэм23 цаг 54 минут

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл б...

Шударга мэдээ23 цаг 56 минут

Д.Тайван: СХД-ийн 129 дүгээр сургууль орчмын авто замын ажил ирэх са...

Цаг үе23 цаг 59 минут

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагаа...

Үзэл бодол1 өдөр.өмнө

А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг

Цаг үе1 өдөр.өмнө

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум"-нд 200 гаруй төлөөлөгч оро...

Улстөр нийгэм1 өдөр.өмнө

Д.Мөнхбаатар: 150 мкв-аас дээш хэмжээтэй байшин сууцтай өрхийн түлшн...

Санал болгох