Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь “GRAND BULL AWARDS 2025” шагнал хүртлээ

Огноо:

,

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос 4 дэх удаагаа зохион байгуулсан “Grand Bull Awards 2025”-ийн “Хүртээмжтэй боловсрол” номинацид “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь” бүтээл шалгарч, шагнал хүртлээ.

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтран “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бичиг”-ийг шинэчлэн боловсруулж, цахим болон хэвлэмэл хэлбэрээр олон нийтэд хүргэсэн. Тайлбар толийг эдийн засаг, санхүүгийн зах зээлд хэрэглэгддэг нэр томьёог нэг мөр ойлгож, хэрэглэх боломжийг бүрдүүлэх, салбарын зохицуулалт, судалгаа, сургалтын үйл ажиллагаанд ойлголтын зөрүүг багасгах, иргэдийн эдийн засаг, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын түвшний нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор боловсруулсан.

Шинэчлэгдсэн толь бичигт нийт 11 бүлэг, 3650 гаруй нэр томьёо орсон бөгөөд гурван байгууллагын 37 эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн хамтран ажилласан.

Өнөөдрийн байдлаар тайлбар толь бичгийн цахим хувилбарт нийт 26,300 удаагийн хандалт хийгдсэн байна. Харин тайлбар толийн хэвлэмэл хувилбарыг нийслэлийн нийт 5 нийтийн номын сан, 21 их дээд, сургуулийн номын сан мөн 17 аймгийн номын сангуудад тус тус байршуулж, Монгол Улсын иргэн бүр ашиглах боломжийг бүрдүүлээд байна.

Толь бичигт хандах: www.etoli.mn
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ

Огноо:

,

2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ. 

“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа

Огноо:

,

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.

Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.

Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.

Энэ хүрээнд ХУР системд 3 шинэ сервис хөгжүүлэн нэвтрүүлж, Монголын Нотариатчдын танхимд ашиглалтад хүлээлгэн өглөө.

Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм1 цаг 47 минут

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Шударга мэдээ1 цаг 49 минут

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн...

Цаг үе2 цаг 2 минут

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Цаг үе2 цаг 7 минут

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн ос...

Цаг үе2 цаг 10 минут

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж...

Улстөр нийгэм2 цаг 15 минут

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиг...

Цаг үе2 цаг 18 минут

Израил улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлн...

Цаг үе2 цаг 21 минут

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан ша...

Цаг үе2026/06/02

"Хөнгөлөлттэй эм"-ийн мэдээллийг хялбар авах боломжтой болжээ

Цаг үе2026/06/02

Ц.Идэрбат: Монгол, Беларусь улсын засгийн газар хоорондын комиссын V...

Санал болгох