Цаг үе
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд
Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалт нэмэгдэж байгаа болон сармагчны цэцэг өвчнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарласантай холбогдуулан 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн гадаад улсаас Монгол Улсад ирэх зорчигчдоос “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглүүлэн авч, тандалт хийж байна.
Эрүүл мэндийн хуудас татаж авах:
Цаг үе
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Цаг үе
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Цаг үе
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Улстөр нийгэм2021/07/26
ТББХ: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг шинэчлэн зохицуулс...
-
Цаг үе2021/05/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Улстөр нийгэм2021/12/06
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Цаг үе2020/11/24
Төмөр замын хэмжээнд 15 622 хүнийг шинжилгээнд хамруулаад байна
