Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 26. Сугар гараг. Яруу эгшигт одтой, зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр.

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Төмөр

Өдрийн наран 6 цаг 55 минутад мандан, 19 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Авлигын эсрэг сургалтад 226 албан тушаалтныг хамруулав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 1 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Усны газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллав.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хороо, Эрчим хүчний зохицуулах хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Усны газар, Ойн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Радио, телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ, Увс, Баян-Өлгий, Архангай, Булган, Дархан-Уул аймгийн болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2025 оны төлөвлөгөө”-ний төсөлд санал өгч, Соёлын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулахад дэмжлэг үзүүлж, арга зүйн удирдлагаар ханган ажиллалаа.

Авлигын эсрэг сургалтад 4 байгууллагын 226 албан тушаалтныг хамруулав.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Чингэлтэйн сувагт халиа тошин халихаас сэргийлж, 1600 метр суваг татлаа

Огноо:

,

Геодези, усны барилга, байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн сувагт 1600 метр суваг татаад байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Нийслэлийн зургаан дүүрэгт нийт 46 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай 14 байршилд суваг татаж, үлдсэн 32 байршилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байгаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй уулаас эхтэй Чингэлтэйн сувагт нийт 1600 метр суваг татаж, авто замын гүүрэн байгууламж доорх гарцыг нээлээ. Энэ байршилд сүүлийн 6 жил тасралтгүй халиа тошин үүсэж байгаа” гэдгийг хэлэв.

Тухайн байршилд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд дэд төв байгуулах зорилгоор газраа чөлөөлүүлсэн айлууд нүүсэн. Үлдсэн айлуудыг халиа тошин халих эрсдэлээс сэргийлж, хамгаалахын тулд суваг татах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Огноо:

,

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаа энэ мөчид үргэлжилж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр доорх байршлуудад ихдээ 20 минут хөдөлгөөн хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс хүсье!

Дэлгэрэнгүй унших

Санал болгох