Цаг үе
2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газарт 2026 оны эхний 3 сард иргэн, хуулийн этгээдээс 949 өргөдөл, гомдол ирүүлснээс 451 нь гэмт хэргийн шинжтэй байв. Дийлэнх нь төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл байна.
Энэ оны эхний 3 сард Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийт 603 гомдол, мэдээлэл хянан шалгасан байна. Эдгээрээс 189 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 186 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 15 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ. Одоо 101 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна. Нийт 1235 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулснаас 103 хэргийг шүүхэд шилжүүлэх, 116 хэргийг хаах, 22 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж, 24 хэргийг нэгтгэн шалгаж байна. Нийт 305 эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 926 хэргийг мөрдөн шалгаж байна. 2026 оны I улиралд шүүхээр 59 хэрэг шийдвэрлэгджээ.
Нийтийн албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2,7 тэрбум төгрөгийн хахууль авсан, удаа дараагийн үйлдлээр хамаарал бүхий компаниудад болон хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор 932.4 сая төгрөгийн хохирол учруулсан, иргэдийн харилцах дансаар нийт 35,7 сая төгрөг авч хувьдаа зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс хахууль өгсөн, бичиг баримт хуурамчаар үйлдэн бусдад давуу байдал бий болгосон, өөрийн төрсөн хүүдээ давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон, хэвтэн эмчлүүлсэн иргэний дансыг хууль бусаар ашиглаж 17,6 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Цаг үе
Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн авах вэ
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.
Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх
Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх
Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх
Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт
Хуулийн этгээдийн албан хүсэлт
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа
Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ.
Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын
Цаг үе
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.
Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Цаг үе
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа


