Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

С.Эрдэнэд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох ямар ч боломжгүй гэв

Огноо:

,

АН-ын дарга С.Эрдэнэ эрх мэдлээ урвуулан ашиглаж УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс 100 сая төгрөг шаардаж, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж буйг тус намын гишүүн, Шинэчлэлийн хадөлгөөний тэргүүн П.Галиндэв мэдэгдэж, Үндсэн хуулийн Цэцэд хандаж буйгаа хэллээ. Тодруулбал, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой  хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах,  Улс төрийн намын тухай хуульд заасан аливаа нам намынхаа гишүүдийг сонгуульд нэр дэвшихэд нь боловсрол, хөрөнгө мөнгөөр нь ялгаварлаж, хязгаарлаж болохгүй зэрэг холбогдох хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн тул тус намын гишүүд ийн намынхаа даргыг Цэцэд өгч, албан тушаалаас нь огцруулахыг шаардаж эхэллээ.

АН-ын даргын албан тушаалд С.Эрдэнэ суусан тэр өдрөөс хойш тус нам бохир мөнгөнд живсэн гэдгийг П.Галиндэв тодотгож, хоёр жилийн хугацаанд намынхаа бүх албан тушаалыг үнэлж зарсан тухай ярилаа.

Түүнчлэн С.Эрдэнэ АН-ын даргын албан тушаалд очихоосоо өмнө буюу Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ Улаанбаатар хотын бүх газрыг зарсан болохыг мэдэгдлээ. Тэрбээр “Одоо УИХ-ын суудпыг 100 саяас эхлүүлэн хэдэн зуун саяар үнэлж, гишүүддээ зарж эхэллээ. Энэ хүн ингэж бохир мөнгө босгож, АН-ын гишүүдийг хууль бус үйлдэл рүү татан оруулж байна. Сонгогчид “Та 100 сая төгрөг төлж, нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсны дараа түүнийгээ хэдэн сая, тэрбум болгож улсын төсвөөс, татвар төлөгч бидний халааснаас гаргаж авах вэ” гэж асуухад манай намын нэр дэвшигчид юу гэж хариулах вэ. Намын дарга нь өөрөө нэр дэвшигчдээ татан унагах шийдвэр гаргалаа. Манай нам 180 орчим гишүүнтэй. С.Эрдэнэ даргын хэргээс болж намын нэр хүнд уналаа. Түүнд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох ямар ч боломжгүй болж байна. Хэрэв УИХ-д сонгогдож чадахгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Сонгуулийн дараа 100 сая төгрөг тушаасан хүн ямар нэгэн албан тушаалд томилогдсон ч түүнийг АТГ-аас дуудах нь ойлгомжтой нөхцөл байдал үүсгээд байна” хэмээв.

АН-ын толгойд С.Эрдэнэ шиг Монголын улс төрийг бохирдуулж, албан тушаалыг худалдаж, хууль бус үйл ажиллгааа явуулдаг бүлэглэл олон байгаагийн нэгээр  Ц.Элбэгдоржийг нэрлэж, холбогдох хуулийн байгууллагуудыг үүнд анхаарал хандуулахыг хүслээ. Тэрбээр их хэмжээний ашиг хонжооны төлөө эрх мэдлээ ашиглаж эх орныхоо газар нутаг,  үнэт баялаг, төрийн өндөр албан тушаалыг  худалддаг хүмүүсээс салах цаг болсон, үүний төлөө намын гишүүд нь өөрсдөө дуугарах хэрэгтэйг тодотгов. Түүнчлэн  үүсээд буй нөхцөл байдлын улмаас нийгэм, эдийн засаг хүндэрч, улсын төсөвт ачаалал нэмэгдэж буй энэ үед УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлт гаргаж, АН-ын дарга С.Эрдэнэд 100 сая төгрөг тушаасан хүмүүсийг тухайн мөнгөө эргүүлэн авч,  онцгой нөхцөл байдалд, галын шугам дээр ажиллаж буй ажилчдад болон УОК-т хадивлах зэргээр сайн үйлст зарцуулахыг уриаллаа.

АН-ын дарга С.Эрдэнэ өөрийнх нь эсрэг шударга дуугарч, хууль бус үйлдлийг сануулсан гишүүдийг намаасаа хөөх, сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах зэрэг арга хэмжээ авдаг байна. Мөн намынхаа гишүүдийн төлсөн татварын мөнгөөр өөрсдийг нь харлуулах ажиллагаа явуулдаг аж.

Үндсэн хуулийн Цэц иргэний гаргасан хүсэлтийн дагуу 14 хоногийн дотор хэрэг үүсгэж, шалган дүгнэлтээ УИХ-д хүргүүлэх ёстой. Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт ирүүлэхэд УИХ-ын гишүүдийг зоригтой дуугарч, зөв шийдвэр гаргаж, энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохыг хүслээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох