Үзэл бодол
Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлэг гаргалаа

Монгол Улсын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай холбоотой олон нийтийн цахим сүлжээнд худал ташаа мэдээлэл, сурталчилгаа тавигдах боллоо.
Тухайлбал facebook олон нийтийн сүлжээнд “1072 хувьцаа авна”, “1072 хувьцаа бэлэн мөнгөөр авна”, “1072 хувьцаа худалдаж авна, данс нээнэ” гэх зэрэг зар мэдээлэл нь иргэд, олон нийтийг залилан мэхэлж болзошгүй гэмт хэргийн шинжтэй, зөвхөн пэйж хуудсаа олон хүний хандалттай болгох гэсэн зорилготой үйлдэл гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь захиран зарцуулахгүй байх нөхцөлтэй буюу арилжаалагдах, бусдад шилжүүлэх боломжгүй бөгөөд Хорооны үнэт цаасны зах зээлд тусгай зөвшөөрөлтэй, зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д хандан 1,072 хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг авах боломжтой.
Иймд иргэд та бүхэн 1072 хувьцаатай холбоотой цахим сүлжээн дэх албан бус мэдээлэл, сурталчилгаанд хууртагдахгүй байх, бусдад залилан мэхлүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Үзэл бодол
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.
Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ.