Цаг үе
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.
Цаг агаарын энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаад өнөөдөр /2020.05.15/ 10 цагаас эхэлж тус аймаг дахь орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг гаргажээ.
Цаг үе
Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн авах вэ
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.
Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх
Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх
Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх
Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт
Хуулийн этгээдийн албан хүсэлт
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа
Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ.
Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын
Цаг үе
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.
Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Цаг үе
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа


-
Улстөр нийгэм2020/06/23
Өнөөдрөөс эхлэн 3 хоног архи, согтууруулах ундаа худалдаалахгүй
-
Шударга мэдээ2022/06/13
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно
-
Урлаг спорт2022/03/22
Улаанбаатар хотод Францын соёлын өдөр болно
-
Улстөр нийгэм2020/08/01
УИХ-ын ээлжит бус чуулганы товыг зарлалаа
