Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёр дахь уралдааныг зарлаж байна

Огноо:

,

Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдааны удирдамж гарлаа. Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийн санаачлагаар түүний ивээл дор хоёр дахь удаа энэхүү уралдаан зохион байгуулагдах гэж байна. 300 орчим сая төгрөгийн санхүүжилт бүхий тус уралдааны гол зорилго нь Үндэсний их баяр наадмыг угтаж, Монгол үндэсний өв соёл, түүх уламжлал, ёс заншил, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн, ард иргэдэд эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн радио, телевизийн бүтээлийг арвижуулах, үндэсний бүтээлийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Уралдаанд оролцож байгаа үндэсний бүтээлийн агуулга, чанарыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, телевиз радиогийн хөтөлбөрт эзлэх үндэсний бүтээл, нэвтрүүлгийн чанар, хувь хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч дараах төрлөөр зарлаж байна.

1.  Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио, телевиз тус бүрээр;

2.  Үндэсний шилдэг телевизийн бүтээл

- Үндэсний шилдэг радиогийн бүтээл

- Үндэсний шилдэг хүүхдийн бүтээл (радио,телевиз тус бүрээр)

- Орон нутгийн телевиз, радиогийн үндэсний шилдэг бүтээл

Уг уралдаанд арилжааны радио, телевиз болон студи, продакшн, уран бүтээлийн нэгдлүүд оролцож болно. Хугацааны хувьд Монголын Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2020 оны 7 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд радио, телевизээр нэвтрүүлсэн хөтөлбөрийг, бүтээлийн хувьд  2020 онд бүтээгдсэн бүтээлийг хамруулж үзэх юм. Уралдаанд оролцогчид, тэдний бүтээлийг 2020 оны 07 дугаар сарын 01-07-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэж, хүлээж авна. ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсээс бүртгэлийн талаар мэдээлэл авч, бүтээлээ бүртгүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно

Огноо:

,

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.

Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Огноо:

,

Улаанбаатар хотноо болсон Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ. Энэхүү баярт мэдээг хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!

Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо. Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.

Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.

Амжилтаа улам ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье." гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглоно

Огноо:

,

Зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болох Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам, даншиг наадам болох гэж байгаа билээ. Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам, даншиг наадамд зориулан  хүчит  бөхийн барилдаан болно.

Тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно.

 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох