Шударга мэдээ
Тусгай үүргийн онгоц газардлаа

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц энэ сарын 18-ны өдрийн 17:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 266 ирж байгаа бөгөөд 252 нь том хүн, 14 нь нялх хүүхэд байгаа юм.
Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 41, өндөр настан 16, жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай 31, Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77, оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Наранбулаг”, “Сэлбэ”, “Ивээлэн”- д 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Шударга мэдээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Шударга мэдээ
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ
Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.
2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.
Шударга мэдээ
Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
