Үзэл бодол
Үерийн усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах тухай зөвлөмж
Зам тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн төв, авто замын хариуцагч аж ахуйн нэгж, байгууллага болон Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2020.07.06-нд хүргүүлсэн зөвлөмжийг цахим хэлбэрээр дахин хүргэж байна.
Борооны улирал эхэлж, хур тунадас, аадар бороо их хэмжээгээр орж байгаатай уялдуулан гарч болзошгүй осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, байгалийн гэнэтийн болзошгүй нөхцөл байдлын үед авто зам, замын байгууламжийн ашиглалтын аюулгүй байдалд анхаарах, сэрэмжтэй байх, анхааруулах арга хэмжээг авч, Авто замын тухай болон бусад холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, авто замын ашиглалтын хэвийн зорчих нөхцөл, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлж ажиллахыг Аймаг, нийслэлийн Засаг дарга, авто замын өмчлөгч, эзэмшигч болон хариуцагч аж ахуйн нэгж, байгууллагуудад ЗӨВЛӨЖ байна. Үүнд:
- Авто замын арчлалт, урсгал засварыг хариуцагч аж ахуйн нэгж, байгууллагууд Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5, 23.3.6 дахь заалтын дагуу гамшиг, ослын улмаас авто замд эвдрэл, гэмтэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан үед олон нийтэд мэдээлж, захиалагчийн хамт саадыг арилгах арга хэмжээг шуурхай авч ажиллах;
- Хариуцагч байгууллага авто зам, замын байгууламж, үерийн хамгаалалтын байгууламж, техник, хэрэгслийн ашиглалтын байдалд үзлэг шалгалтыг тогтмол хийж, ус зайлуулах байгууламжийг байнга бэлэн байлгах, гүүрийн тулгуур орчмын болон хоолойн орох гарах амсрын чулуун бэхэлгээний бүрэн бүтэн байдлыг хянах, сэргээн засварлах, цэвэрлэх, гольдиролыг хэвийн байдалд оруулан шулуутгах, замын шуудууг сэргэх, уулын гадаргуугийн ус залах, гуу жалга, ус нэвтрүүлэх суваг, шуудуу, хоолойн хог хаягдал цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг урьдчилан сэргийлэх засвар, арчлалтын ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх;
- Суурин газарт үерийн аюулд өртөж болзошгүй аюултай бүс болох үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд гэр, хашаа, саравч, орон байрыг барьж суурьшихгүй байхад хяналт тавьж, суурьшсан бол нэн даруй нүүлгэх болон үерийн далангийн ус зайлуулах байгууламжаар ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
- Улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, барилга угсралтын ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны норм дүрмийн хэрэгжилтийг хангуулан ажиллах, “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм” MNS 4596:2014 стандартын дагуу анхааруулах, мэдээлэх тэмдэг, тэмдэглэл, хашилтыг байршуулан осол аваараас урьдчилан сэргийлэх;
- Байгалийн гамшиг, гэнэтийн осол, аюулын улмаас үүссэн авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлах шаардлага гарсан үед Монгол Улсын Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.7 дахь заалтын дагуу Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс тээвэр, холбооны хэрэгсэл, машин механизм, эд хөрөнгийг нөхөн олговортойгоор дайчлан гаргуулах, хүн хүчний туслалцаа авах ажлыг зохион байгуулж, авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
- Захиалагч байгууллагын зүгээс авто замын ашиглалтын хэвийн байдлыг хангуулах, болзошгүй үерлэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, ус зайлуулах байгууламжийн нэвтрэх чадварыг хангуулах, сэргээн засварлах, цэвэрлэх, уулын болон өөрийн шуудууг сэргээх зэрэг урьдчилан сэргийлэх засвар, арчлалтын ажлыг тогтоосон хугацаанд хийж байгаа байдалд хяналт тавих;
- Сүүлийн жилүүдэд үерийн усны улмаас авто замд их хэмжээний эвдрэл гарах нөхцөл байдал үүсч байгаа тул хиймэл байгууламжуудын ашиглалтын найдвартай байдал, удаан эдэлгээний шаардлагуудыг болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй үерлэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс захиалагч байгууллагын зүгээс үерийн улмаас эвдрэл гардаг хэсгүүдэд усны тооцоо судалгааг хийлгэж, нэмэлт ус зайлуулах байгууламж, хамгаалалтын далан барих болон бусад шаардлагатай арга хэмжээг авах;
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих, батлагдсан замын маршрутаар зорчуулах, усны үер болох магадлалтай газраар нэвтрүүлэхгүй байх, даацын зөвшөөрөгдсөн гүүр, замын байгууламжаар зорчуулах арга хэмжээг авах ажлыг зохион байгуулах;
- Тус зөвлөмжийн дагуу байгалийн гамшиг, гэнэтийн осол, аюулын улмаас авто замд гарсан эвдрэл, гэмтлийг арилган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж, Авто замын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулсан байдалд хяналт тавьж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах;
- Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нарт үер, усны улмаас эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн болон ашиглалтын нөхцөл байдлын шаардлага хангаагүй, эвдрэлтэй гүүр, замын байгууламжийн талаарх мэдээллийг өгч, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохих арга хэмжээг авахуулж байх, урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах зэрэг болно.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Улстөр нийгэм2025/12/03
Нийслэлийн хэмжээнд 2026 онд нийт 53.74 км авто замыг шинээр тавина
-
Цаг үе2026/04/06
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
-
Цаг үе2021/05/26
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
-
Улстөр нийгэм2019/06/28
Салхитын орд, 7 шүүгч, 125 сая ам.долларын талаар УИХ-ын дарга мэдээлэл хийгээгү...
