Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Голын урсгал өөрчлөн олборлолт хийсэн ААН-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Огноо:

,

Экологийн цагдаагийн алба "Нөхөн сэргээлт-2020" арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Байгаль орчны багц хууль, түүнд нийцүүлэн гарсан холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах, эвдэрсэн талбайн хэмжээг тогтоох, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох этгээдээр зохих стандарт, журмын дагуу хийж гүйцэтгэтгүүлэх зорилгоор "Нөхөн сэргээлт 2020" ерөнхий арга хэмжээг өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 15-нг хүртэл гурван үе шаттайгаар төлөвлөн, зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд Экологийн Цагдаагийн алба хаагчид Төв аймгийн Заамар сум Хайлааст багийн нутагт зөвшөөрөлгүй газарт голын урсгал өөрчлөн олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож техник хэрэгслийг битүүмжлэн, солбицлыг тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.


Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр  боллоо. Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай Онцгой байдлын албаны тусгай зориулалтын багаж хэрэгсэл, холбоо мэдээллийн техник тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашин, гал түймрийн шалтгаан нөхцөл тогтоох шинжилгээний багажийн иж бүрдэл болон гал түймрийг унтраахад орон нутгаас зарцуулсан шатахуун, хоол хүнсний зардлыг шийдвэрлэхэд Засгийн газрын нөөц сангаас 6,7 тэрбум төгрөг гаргахаар тогтлоо.

Онцгой байдлын байгууллагын салбар нэгжийг стандартад нийцүүлж нэмэгдүүлэх, тусгай зориулалтын хувцас, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулахад шаардагдах санхүүжилтийг 2026 оноос жил бүр улсын төсөвт тусган гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, том оврын нисдэг тэрэг болон туулах чадвар сайтай автомашин, техникийн хангалтыг гадаад улсын зээл, тусламж, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр шийдвэрлэх асуудлыг судалж энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгав.

Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт, нийт 151 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50.3 хувь өссөн дүнтэй байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө суманд гарсан ой, хээрийн хоёр түймрийг цурамд оруулсан, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Хүдэр суманд нэг , Мандал сумдад нэг, нийт 5 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 417 хүн, 38 автомашинтай ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.07.04/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлт /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

· Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

· Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн 2025.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/

· Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/

· Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/

· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/

10.00

“Их хуралдай”

 

 
 
 
 
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны долоодугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцуулав.

Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.8 дахь хэсгүүдийг баримтлан хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах асуудлыг хэлэлцжээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Ирээдүйн өв сангийн хөрөнгийн хэдэн төгрөгийг ямар банкнуудад, хэдэн хувийн хүүтэйгээр, хэдэн жилийн хугацаатай хадгалж, үр шим, хүүгийн өгөөжийг хэрхэн хүртэх талаар, Ирээдүйн өв сангийн хуримтлагдсан хүүгийн өссөн дүнг хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэл рүү шилжүүлэх талаар хийгдсэн судалгаа, тооцоолол байгаа эсэх, энэ хөрөнгийг дотооддоо эргэлтэд оруулах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт ашиглах боломжтой эсэх талаар, УИХ-ын гишүүн П.Сайнзориг арилжааны банкнуудын зээлийн хүү батлах аргачлалын талаар, зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан, авах арга хэмжээний талаар, арилжааны банкин дахь иргэдийн хадгаламжийн дундаж хугацааны талаар, арилжааны банкнууд дахь банк бус санхүүгийн байгууллага, ломбардад олгосон зээлийн хэмжээ, давтамж, ипотек, цалингийн зээлийн хураамжтай холбоотой шийдвэрийн талаар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ахмадын тэтгэврийн зээл, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах институтийг хэрхэн байгуулах талаар асуулт асууж, хариулт авсан байна.

Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Бидний арга барил буруу тийшээ яваад байна. Утааг бууруулъя гэхээр яндан, зуух, түлш, дотоод орчны агаар шүүгчтэй ажилладаг. Зээлийн хүүг бууруулъя гэхээр бодлогын хүү яриад эхэлдэг. Зээлийн хүү бол эдийн засгийн суурь илэрхийлэл. Үүнтэй механикаар тэмцэх гээд тогтоол гаргаад байдаг ч үр дүн гардаггүй. Бодлогын хүү, инфляцын балансыг барьж явах нь хэцүү. Монголбанк монголын банкнуудыг төрөлжүүлэх талаар юу хийх вэ хэмээн асуусан. Мөн санхүүгийн салбар, банкны ил тод байдал, засаглалыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тодруулсан. Тэрбээр банк санхүүгийн салбарыг тойрч яриад байвал зээлийн хүү буурахгүй. Иргэд цалингийн зээлтэй, ахмадууд нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй байна гээд, санхүүгийн бусад эх үүсвэрийг татах чиглэлээр хэрхэн ажиллах вэ гэлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Манай улс 1991 онд Банкны тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төв банк, арилжааны банк хоёр нь нэг хуультай байсан бөгөөд 1996 Төв банкны тухай хууль, Арилжааны банкны тухай хуультай болсон. Хоёр жилийн өмнө Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталж, үнэт цаасны зах дээр үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн орчин бий болсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагааны зөвшөөрлийг дотоодоос ч, гаднаас авах хүсэлт гаргаагүй байна байна. Өнөөдөр манайд үйл ажиллагаа явуулж байгаа 12 банк ижил үйл ажиллагаатай байгаа. Гадны орнуудад худалдааны банк, барилгын банк, замынх гэх мэт төрөлжсөн байна. Тэгэхлээр хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага гарна гэж банкны зүгээс харж байгаа. 2021 онд Банкны тухай хуульд өөрчлөлт оруулаад банкийг нээлттэй ХК-ийн хэлбэрт шилжүүлж, нэг хувьцаа эзэмшигчийн хувьцаа эзэмшлийн дээд хязгаарыг 20 хувиар тогтоогоод өгсөн. Үүний дагуу 2023 онд арилжааны таван банк хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Энэ шинэчлэлтийг үргэлжлүүлж зайлшгүй шаардлага байгаа ч хөрөнгийн зах дээрээс нэмж хөрөнгө босгох боломж нь гүйцсэн байна. Учир нь хувьцааны үнэ ханш хөдөлгөөнгүй болсон. Нэмж хувьцаа авъя гэсэн хүсэлт орж ирэхгүй байгаа. Тэгэхээр гадны зах зээл рүү гарахаар манай банкнууд бол Нью-Иорк, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид нэмж хувьцаа гаргахаар ажиллаж байна. Гадны хөрөнгө оруулагчид 20 хувь гэдэгт шүүмжлэлтэй хандаж байгаа. Хэрвээ хяналтын багц буюу Компанийн тухай хуульд заасан 33 хувийг авахгүй юм болмонголын банкнаас хувьцаа авах шаардлагагүй гэдэг. Тиймээс хуульдаа тодорхой хэмжээний өөрчлөлт оруулаач гэсэн хүсэлт тавьдаг гэлээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Өр, орлогын харьцаатай холбоотой асуудлаа хэдхэн сарын дотор дахин дахин өөрчлөх нь зохисгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн банкны салбар богино хугацаатай, өндөр хүүтэй хэрэглээний зээл өгөх сонирхолтой. Хүү багатай урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл өгөх сонирхол бага, богино хугацааны өндөр ашиг боддог салбар болчихсон байна хэмээсэн. Тэрбээр, Бодлогын хүү аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд ээлтэй байх, иргэд нь хэрэглээний зээлд дарлуулахгүй байлгахын төлөө Монголбанк мөнгөний бодлогоо чиглүүлж ажиллах учиртай. Засгийн газар төсвийн тодотгол хэлэлцүүлж байх үед өр, орлогын харьцааг өөрчлөх шийдвэр хэлэлцүүлж байгаа нь зөв шийдвэр эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Байнгын хороогоор хэлэлцсэн тогтоолын төсөлд хуулийн зөрчлүүд байгааг УИХ-ын дарга тодотгоод Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийг дахин хэлэлцүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд буцаалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе1 цаг 13 минут

Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедэ...

Цаг үе1 цаг 23 минут

Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ

Цаг үе1 цаг 32 минут

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлэ...

Улстөр нийгэм1 цаг 37 минут

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад ш...

Шударга мэдээ1 цаг 49 минут

Улаанбаатар хотод нийгмийн хамгааллын тусгай үйлчилгээг хөгжүүлэх чи...

Улстөр нийгэм3 цаг 15 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Улстөр нийгэм3 цаг 27 минут

УИХ: “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний...

Улстөр нийгэм3 цаг 36 минут

УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ху...

Цаг үе3 цаг 49 минут

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна

Цаг үе3 цаг 59 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Санал болгох