Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” IV форум болж байна

Огноо:

,

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос ноолуурын холбоо, түүний гишүүн үйлдвэр, компаниуд болон БНХАУ-ын Хүнс байгаль, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааны танхим, Хятадын ноолуурын томоохон үйлдвэр, компаниудын удирдлагууд оролцсон “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” хамтарсан IV форум өнөөдөр Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд болж байна.

"Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” IV форумыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэлэв.

Тэрбээр Монгол, Хятад хоёр улс бол дэлхийн ноолуур бэлтгэлийн 90 орчим хувийг бэлтгэдэг томоохон бэлтгэн нийлэгч улс орнууд юм. Иймээс дэлхийн ноолуурын зах зээлд хамтарсан бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ, чанарыг бууруулахгүй байх тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал юм.

Ноолууран түүхий эдийн бэлтгэл болон үйлдвэрлэлийн түвшинд байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэлийг эрхлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан анхаарах болсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.

Хоёр улсын бизнес эрхлэгчдийн энэхүү уулзалтаар ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд харилцан ашигтай нэгдсэн шийдэлд хүрэх, цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, тогтвортой байлгахад анхаарах нь зүйтэйг онцлов.

 Тус хэлэлцүүлгийн  үеэр “Дэлхий зах зээл дэх ноолуурын тогтвортой хөгжил - Харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь”, “Бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо ба тогтвортой байдал”, “Монголын ноолуурын салбарын шинэчлэл хамтран ажиллах боломжууд”, “Ноолууран бүтээгдэхүүний  экспорт, импортын дүн шинжилгээ”, байгальд ээлтэй тогтвортой ноолуурын үйлдвэрлэл, хоёр улсын ноолуурын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх талаар хэлэлцэж, зөвлөмж гаргах юм. 

 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Огноо:

,

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно.

Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав. 

Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ. Энэхүү атлас нь 1991-2025 оны мэдээ, мэдээлэлд тулгуурласан цөлжилт, газрын доройтлын 6 дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ юм. Өмнөх бүртгэлд хамрагдаагүй усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг анх удаа хамруулжээ. 

Үнэлгээний дүнгээр, 

-Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5 хэм нэмэгдсэн 

-Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдсэн 

-Нийт газар нутгийн 54.8 хувь нь ус, 34.3 хувь нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй 

-Нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурсан 

-Ургамлын бүтээмж 22.3 хувьд буурсан, нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэх судалгаа гарчээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт болон гишүүдийн төлөөлөл бүтээн байгуулалтын талбайн бэлэн байдал, зохион байгуулалттай танилцлаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир хурлын талбайн бэлтгэл, шалган нэвтрүүлэх болон шуурхай штабын зохион байгуулалт зэрэг холбогдох мэдээллүүдийг өгөв.

Хурлын талбайг өнөөдрөөс эхлэн тусгай хамгаалалтад авсан.

Зохион байгуулалтын 97 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцоллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улс энэ оны эхний найман сард 622 мянга гаруй жуулчин хүлээн авчээ

Огноо:

,

Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 9-ний байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ.

Засгийн газраас 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.

Цар тахлын өмнөх аялал жуулчлалын салбарын оргил үе болох 2019 онд Монгол Улс бүтэн жилийн хугацаанд 577,300 жуулчин хүлээн авч байжээ.

Харин 2026 оны наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар жуулчдын тоо 2019 оны бүтэн жилийн үзүүлэлтээс 44,823-аар буюу 7.8 хувиар давсан байна.

Ингэснээр Монгол Улсыг зорих олон улсын жуулчдын урсгал нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байгааг энэ үзүүлэлт харуулж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох