Улстөр нийгэм
Эрчим хүчний салбарын зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ
Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны ээлжит хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цагт боллоо. Хурлын үеэр Улаанбаатар хотын хэмжээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй хувийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хязгаарлахаа мэдэгдсэн. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед Улаанбаатар хот дахь эрчим хүчний салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд ээлжийн ажилтай ажилчдын замын хөдөлгөөнд саадгүй зорчих эрхийг нээж өгөхийг сайд Н.Тавинбэхээс Улсын Онцгой Комисс /УОК/-т уламжилж өгөхийг хүслээ. Ингэснээр эрчим хүчний үйлдвэр компаниудын шуурхай ажиллагаа, техникийн ажиллагааны үед авах арга хэмжээнд доголдол үүсэхгүй юм.
Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүчний салбарын зарим төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхийг Эрчим хүчний сайд бөгөөд Түлш, эрчим хүчний Улсын албаны дарга Н.Тавинбэх холбогдох үйлдвэр, компанийн захирлуудад үүрэгдлээ. Хэрэглэгчдээс ирүүлж буй цахилгаан, дулааны хангамжийн талаарх дуудлага хүсэлтэд холбогдох үйлчилгээ үзүүлэхдээ төлбөр хураамж авалгүйгээр хурдан шуурхай арга хэмжээ авч ажилла гэв.
Улстөр нийгэм
ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.
Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Улстөр нийгэм
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ.
Улстөр нийгэм
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
-
Цаг үе2019/10/29
Гал түймрийн аюулд өртөхөөс сэрэмжлүүлж байна
-
Улстөр нийгэм2026/04/22
Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурл...
-
Улстөр нийгэм2025/05/06
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлгүүд
-
Улстөр нийгэм2021/08/19
Г.Занданшатар: Улаанбаатарын хөгжлийн тушаа болж буй өнгөрсөн 30 жилийн гажуудлы...
