Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хѳтлѳгч Б.Тѳгѳлдѳр агсантай холбоотой давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

Огноо:

,

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Гэрэлтэй цонх” үдшийн хѳтѳлбѳрийн хѳтлѳгч Б.Тѳгѳлдѳр хоёр жилийн өмнө бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийг эргэн сануулахад, 2018 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шѳнѳ Сүхбаатар дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Бид” ББСБ-ын оффисын ажилтан Батзориг, Тод-Эрдэнэ нар бүлэглэн талийгаачийн амь насанд хүрсэн нь мѳрдѳн байцаалтын явцад тогтоогдсон юм.

Тийнхүү уг хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.11 /бүлэглэж/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон яллаж, 2019 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхэд хүргүүлснээс хойш хэргийг шийдвэрлэх явц эрс удааширч, шүүх хурал олон дахин хойшлогдсон байдаг.

Ийнхүү 2020 оны есдүгээр сарын 1-нд уг хэргийн анхан шатны шүүх хурал болж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тус ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хѳнгѳрүүлэн зүйлчилсэн байдаг. Тэгвэл Тод-Эрдэнэ, Батзориг нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш товлогдоод байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 2060 бүртгэгджээ

Огноо:

,

Прокурорын байгууллага 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 177,059 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 170,816 буюу 96.5 хувийг газар дээр нь, 2109 буюу 1.2 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1809 буюу 1 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1936 шийдвэрийг хянаж, 91 буюу 4.7 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 103 шийдвэрийг хянаж, 7 буюу 6.8 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 3 буюу 2.9 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 18 буюу 17.5 хувьд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Зөрчлийн улмаас нийт 1,422,925,695 төгрөгийн хохирол учирснаас 254,637,343 буюу 18.1 хувийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 169,528 буюу 96.7 хувийг, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 2060 буюу 1.2 хувийг, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 937 буюу 0.5 хувийг, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 872 буюу 0.5 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

Огноо:

,

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ын хуралдаанд танилцууллаа.

Засгийн газрын гишүүдийн саналыг тус хуулийн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.

Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс хамгаалах зо

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаар "Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам"-ыг баталлаа.

Журмаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хөлслүүлэх, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон талбайд амьдарч буй иргэдийг түр суурьшуулах, мөн зээлийн гэрээ байгуулахтай холбоотой хөлслөх иргэнд тавигдах ерөнхий нөхцөл, шаардлага, квот болон квот тус бүрийн шалгуур, хөлслүүлэх үнийг тооцох орон сууцыг хүлээлгэн өгөх, буцаан хүлээн авах зэрэг харилцааг нэгдсэн байдлаар зохицуулжээ.  

Журамд төрийн албан хаагчийн квотыг 35 хувь, үүнээс төрийн үйлчилгээний албан хаагчид (эмч, багш)-ын квотыг дангаар нь 20 хувь байхаар тогтоожээ. 

Бага, дунд орлого болон зорилтот бүлгийн иргэд нь банк, санхүүгийн байгууллагаас олгодог ипотекийн зээлийн шалгуур шаардлагыг хангах боломжгүй орон сууцны нөхцөлийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм.  Энэ хүрээнд урт хугацаатай, урьдчилгаа болон хүү багатай орон сууцны зээлээр дэмжих эрх зүйн үндэслэлийг журамд тусгажээ. Мөн орон сууцыг хөлслүүлэх үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцох аргачлалыг тусгасан байна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2026/03/13

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгий...

Улстөр нийгэм2026/03/13

COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж, холбогдох дэд хороод...

Улстөр нийгэм2026/03/13

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ

Улстөр нийгэм2026/03/13

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл аж...

Шударга мэдээ2026/03/13

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 2060 бүртгэгджээ...

Цаг үе2026/03/13

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам с...

Цаг үе2026/03/13

Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн ...

Цаг үе2026/03/13

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Улстөр нийгэм2026/03/12

Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж...

Цаг үе2026/03/12

Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

Санал болгох