Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийслэлийн засаг захиргааны 1, 2 дугаар байранд смарт хаалга байрлууллаа

Огноо:

,

Коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн Засаг захиргааны 1, 2 дугаар байруудад автомат халуун үзэгч, ариутгагч смарт хаалга байрлуулж нэвтрүүлдэг боллоо.

Ингэснээр тус байруудад ажиллаж буй төрийн албан хаагчдыг эрсдэлээс хамгаалж,  халдвараас урьдчилан сэргийлэх Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ажил үүргийг  хөнгөвчилсөн арга хэмжээ боллоо гэж Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Францын алдарт "Sebbin" брэнд Монголд албан ёсоор нэвтэрлээ

Огноо:

,

Монголын гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын салбарт шинэ стандартыг тогтоох нэгэн чухал үйл явдал өнөөдөр боллоо. Энэ нь дэлхийн зах зээлд өндөр чанар, аюулгүй байдлаараа танигдсан 39 жилийн түүхтэй Францын алдарт "Sebbin" брэндийн хөхний имплантын Монгол дахь албан ёсны нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан явдал юм. 
Энэхүү арга хэмжээнд гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмч нар болон гоо сайхны мэс заслын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд өргөнөөр оролцож, брэндийн онцлог, чанарын стандарт, олон улсын хэрэглэгчдийн туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.

  

  

Франц улсад үйлдвэрлэгддэг "Sebbin" брэнд нь одоогоор дэлхийн 73 улсад албан ёсоор нэвтэрсэн бөгөөд хамгийн өндөр стандартуудыг хангасан бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог бөгөөд эдгээрээс цухас дурдвал : 

✅ FDA-ийн шаардлага хангасан "Nusil™" силикон гель ашигладаг, 
✅ Европын холбооны "CE" стандарт, ISO-13485, ISO-14607, GMP стандартуудыг бүрэн хангасан,
✅ Аюулгүй байдлыг хангах 8 давхарга бүхий "Micro Shell" технологи, Силикон гель гадагшлах эрсдэлээс сэргийлэх "Anti-Bleeding Barrier" 2 давхар хамгаалалт,
✅ Урт хугацааны буюу 10 жилийн туршид хийгдсэн "Follow-up Study" судалгааны үр дүнд аюулгүй байдал бүрэн нотлогдсон байдаг. 

Эдгээр технологи хийгээд удаан хугацааны туршилт судалгаа нь энэхүү брэндийн хөхний имплантын аюулгүй байдлыг бүрэн нотолж буй бөгөөд Монгол хэрэглэгчдэд хамгийн дээд зэргийн итгэлийг төрүүлэх шийдэл болж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа Монгол дахь албан ёсны дистрибьютер "Эй Ай Меди Монголиа" ХХК-ийн зүгээс мэдэгдэж байлаа. "Sebbin" брэндийг Монголын зах зээлд нэвтрүүлж буй албан ёсны дистрибьютер "Эй Ай Меди Монголиа" ХХК нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эм, эмнэлгийн хэрэгсэлүүдийг эх орондоо нутагшуулах зорилготой ажилдаг байна.

Тэгвэл энэхүү нээлтийн семинарт оролцож буй нарийн мэргэжлийн эмч нарын хувьд дэлхийд танигдсан, Чанар аюулгүй байдлыг тэргүүнд тавьсан "Sebbin" брэнд Монголын эрүүл мэнд, гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын салбарт албан ёсоор нэвтэрч буйд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа. 

 

 
"Sebbin" брэндийн бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хүссэн гоо сайхны мэс заслын эмнэлэг болон мэс заслын эмч, сонирхож буй албан байгууллагуудад тус компаний үүд хаалга үргэлж нээлттэй бөгөөд доорх утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой юм.

Мэдээлэл авах утас : 7000-4108, 9509-4108
📍 "Эй Ай Меди Монголиа" ХХК

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эмгэнэл

Огноо:

,

Бидний хайрт хань, халамжит аав, ах, дүү, эрхэм дотнын нөхөр Өлзийбаяр овогтой Отгонбаатар 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр өвчний учир таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз, уй гашуу тохиолоо.

Тэрбээр 1976 онд Улаанбаатар хотноо айлын 5 дахь хүү болон мэндэлж, 1994 онд ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийг төгсөж, улмаар МУИС, Утга зохиолын дээд сургуульд суралцан сэтгүүлч мэргэжил эзэмшжээ.

Ө.Отгонбаатар Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцахын зэрэгцээ Монголын үндэсний радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн юм. Ийгл телевизийн анхдагчдын нэг болон 1998-1999 онд сурвалжлагч, МҮОНРТ-ийн ММ агентлагт 1999-2004 онд сурвалжлагч, тоймч, 2006 онд захирал, ТВ-9 телевизэд 2004-2006 онд мэдээний албаны дарга, С1 телевизэд 2006-2012 онд мэдээний албаны дарга, ТВ 10 телевизэд 2012-2015 онд Гүйцэтгэх захирал, ТВ5 телевизэд 2016 оноос Ерөнхий редактороор ажиллаж байлаа.

Тэрбээр сэтгүүлчийн ажлаас гадна авьяас сонирхлоо нээн харуулж, Монголын үндэсний телевизийн урын сан дахь таван анги бүхий “Мятрашгүй Жулиа” киноны Жулиагийн хүү, “Буржгар үст Сюзан” киноны гол дүр зэрэг 10 гаруй орчуулгын кино бүтээлд дуу оруулжээ.

Ө.Отгонбаатар МҮОНТ-ийн “Сүлд”, ТВ5 телевизийн “Сар шинийн эгшиглэн” нэвтрүүлэг, “Долоо хоногийн тойм” зэрэг үзэгчдэд танигдсан олон арван нэвтрүүлгийг мэргэжлийн түвшинд бэлтгэн хүргэж, олны талархал, хүндлэлийг хүлээсэн сэтгүүл зүйн нэгэн үеийн том төлөөлөл байлаа.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчөөр 2022 онд сонгогдон хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүйн төлөө тууштай тэмцэж, сэтгүүлч нэг бүрдээ туслах, мэргэжлийн эрх ашгийг нь хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллахын зэрэгцээ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлуулах үйл хэрэгт тууштай зүтгэж байлаа.

Түүний мэргэжлийн ур чадварыг үнэлэн “Ган үзэгтэн”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Радио телевизийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, хөдөлмөр бүтээлийг нь төрөөс үнэлэн Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

Сэтгүүлч Ө.Отгонбаатарын мэргэжлийн өндөр ур чадвар, мэдрэмж, арвин туршлага нь Монголын сэтгүүл зүйд өв болон үлдэж, инээмсэглэсэн төрх, хүнлэг зан чанар, олонтой явахын үлгэр дуурайлал, хүний төлөөх чин сэтгэл нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдлээ.

Таныхаа зорьж зүтгэсэн, санаж сэтгэсэн, санаачлан бүтээсэн шударга ариун үйл хэрэг бүрийг хань ижил, үр хүүхэд, ах дүү, анд найз, үзэгт нэгт нөхөд ашид үргэлжлүүлэх болно.

Эх сайхан Монгол орныхоо алтан хэвлийд амгалан нойрс доо.

ХАНЬ, ҮР ХҮҮХЭД, АХ ДҮҮ, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хүрч ажилласан эрхэмтэй дахин уулзсандаа баяртай байна гэдгийг тэмдэглээд, Монгол хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч хөгжих хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Ноён Эваристе Коуасси-Комлан “Монгол Улсад агаар, ус, хөрсний бохирдлын улмаас хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх байнга зөрчигдөж байгааг онцоллоо. Тэрбээр, Монголд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд D витамин болон хоол тэжээлийн дутлаас үүдсэн архаг цус багадалт их байгаа нь бусад өвчинд өвчлөмтгий байх суурь нөхцөл болж байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд ажиллах зайлшгүй шаардлага бий. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах болон амьдрах орчныг сайжруулах, эрүүл Монгол хүний төлөө хамтарч ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, монгол хүүхдүүдэд тулгарч буй асуудал, боловсролын тэгш бус хүртээмж, хоол тэжээлийн дутагдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмийн чанар, хүчирхийлэлгүй, айдасгүй, аюулгүй орчин гэх мэт хот, хөдөөгийн хүүхдүүдийн бодит нөхцөл байдлын талаарх судалгаа, мэдээллийг танилцууллаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Эрүүл, аюулгүй, хүчирхийлэлгүй өрх айл бол Монголын хамгийн том баялаг. Тиймээс хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Мөн утааг бууруулах богино хугацааны зорилгод 20 мянган айлыг яндангүй болгохоор LPG газ руу шилжүүлэх ажил эхэлсэн. Цаашид яндангүй айлын тоог 50 мянгад хүргэх, 10 мянган өрхийг нарны панелжуулах зэрэг утааг бууруулах, эрчим хүчний олон талт эх үүсвэртэй холбох чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Бодлогын төлөөллийн чиглэлээр манлайлж ажиллахыг А.Баяр даргаас хүсээд, хүүхдийн эрхийг хангах, аюулгүй, эрүүл аж төрөх суурь нөхцөл болсон бүхий л санал санаачилга, бодлого ажиллагаанд олон улсын туршлага, техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох