Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээг нээнэ

Огноо:

,

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд энэ долоо хоногоос зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр болсон.

Үүнд:

- Цахилгаан бараа,

- Тавилга

- Гар утасны төвлөрсөн худалдаа,

- Түргэн үйлчилгээний цэг,

- Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна.

Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм. Нийслэлийн хэмжээнд 2021 оны 01-р сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн.

Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна. Дараагийн ээлжинд нөхцөл байдлаас хамаарч үлдсэн бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөсөн. Иймд мэргэжлийн байгууллагууд цаашид нээгдэх аж ахуй нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэж, үйл ажиллагаа нээхэд хэрэгцээтэй бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах юм.

Мөн иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, ААН-үүдийг мэдээллээр хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр тогтов. Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/06 тоот захирамжийн хавсралтад доорх байдлаар өөрчлөлт орж байна.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл

1.  Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/

2.  Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

3.  Бүх төрлийн баар

4.  Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5.  Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

6.  Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/

7.  Саун, бассейн

8.  Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/

9.  Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

10.  Үсчин, гоо сайхан, хумс засал

11.  Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

12.  Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

13.  Нийтийн халуун ус

14.  5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Огноо:

,

Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
 
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ

Огноо:

,

Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.

2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Огноо:

,

Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
 
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох