Улстөр нийгэм
Дөрвөн удаагийн нислэгээр 840 иргэнээ татан авна

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 840 иргэнээ татан авах юм. Тодруулбал:
02 дугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар
02 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
02 дугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
02 дугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.
Сөүлээс ирэх нислэгийн хувьд 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг хамруулна.
Истанбул, Сөүл /2021.02.26/ чиглэлээр тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулна.
Харин Улаанбаатараас шууд болон гуравдахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com цахим хуудасны нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “Миат” ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.



Улстөр нийгэм
Хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцлээ
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформын VIII хуралдаан”-ы үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНЭУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, тус улсын Ерөнхий сайдын Тэргүүн нарийн бичгийн дарга, доктор Прамод Кумар Мишратай хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газар, БНЭУ-ын Гамшгийн удирдлагын газар хооронд 2019 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон юм.
БНЭУ-ын Засгийн газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформ”-ын дараагийн хуралдааныг 2028 онд өөрийн улсдаа зохион байгуулах саналтай байгаа талаар дуулгаж, мөн гамшгаас хамгаалах чиглэлээр хоёр улсын хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулах боломжтойг онцоллоо.
Хошууч генерал Г.Ариунбуян уулзалтын үеэр гал түймэр, гамшгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Энэтхэг, Монголын хамтарсан дадлага сургууль зохион байгуулах саналыг бүрэн дэмжиж байгаагаа онцлоод, Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг холбоо, мэдээллийн технологи болон англи хэлний богино, дунд хугацааны сургалтад хамруулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.
Улстөр нийгэм
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо
Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан билээ. Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив.
Дараа нь баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу "Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх" гэсний дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас сонсов.
Улстөр нийгэм
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” олон улсын чуулга уулзалт /шууд/
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” олон улсын чуулга уулзалт /шууд/
-
Цаг үе2024/10/21
“Asia now-2024” урлагийн наадамд Лхам галерей анх удаа Монгол Улсыг ...
-
Улстөр нийгэм2024/03/15
УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
-
Цаг үе2020/06/11
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Улстөр нийгэм2019/08/01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордо...