Шударга мэдээ
Өнөөдөр 15391 хүнийг вакцинжуулна
 
                                Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис “Бид эрсдлээ бодож, дүн шинжилгээ, судалгаатай ажиллах ёстой. Бидний өмнө тулгарч байгаа хамгийн том ажил бол вакцинжуулалт. Үүнийг зөв зохион байгуулах ёстой. Мэдээллээ мөн оновчтой, цаг тухайд нь өгч бай. НОК, ДОК байнга холбоотой байх ёстой” гэсэн юм.
Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж эхний ээлжинд вакцинжуулалтад хамрагдах салбарынхныг танилцууллаа. Тэрбээр “Худалдаа, үйлдвэр болон боловсролын үйлчилгээний хүмүүсээ эхний ээлжинд вакцинд хамруулахаар Засгийн газар, ЭМЯ-наас шийдсэн. Иймээс маргааш (өнөөдөр) Монголын үндэсний олимпын хороо, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагчид, нийгмийн хамгааллын тусгай төв, Тавантолгой, Дотоод хэргийн их сургууль, буяны зан үйлийн холбооны нийт 15391 хүнийг вакцинд хамруулна. Явуулын байдлаар вакцин хийх нь эрсдэлтэй. Ямар нэгэн байдлаар эмнэлгийн орчинд, эсвэл төвлөрсөн цэгүүдэд яаралтай тусламж, амилуулах тусламжийн багийнхнаа бэлэн байлгасан орчинд вакциныг тарих нь зүйтэй” гэж ярилаа.
Шударга мэдээ
Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр өнөөдөр эхэлнэ
Засгийн газраас Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн хамтарсан хурал өчигдөр болсон.
Хамтарсан хуралдаанаар өнөөдрөөс буюу 10 дугаар сарын 30-нд эхлэх хэлэлцээрийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, хөрөнгө оруулагч талтай хийх яриа хэлэлцээрийг Засгийн газраас баталсан удирдамжийн хүрээнд эхлүүлэхээр тогтлоо гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
МИАТ: Ирэх сараас Сингапур руу шууд нислэг үйлдэнэ
Шударга мэдээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 452 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 289 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 163 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр нөхцөл байдал тогтоогдсон 2 иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 104 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон нэр бүхий албан тушаалтныг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.
Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 47 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, зээлийг дутуу мэдүүлсэн албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох албан бичгийг хүргүүллээ.

