Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Коронавирусний халдвар илрэх өндөр магадлалтай хороодыг танилцуулж байна

Огноо:

,

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний багийнхан илэрсэн халдварын тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, тусгай аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа. Өмнөх сард хийсэн дүн шинжилгээтэй шинээр батлагдаж буй тохиолдлууд 90 гаруй хувиар таарч байна. Орон зайн дүн шинжилгээгээр цаашид коронавирусийн халдвар илрэх магадлал өндөр хороодыг танилцуулъя. Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 2, 3, 4, 13, 16, 18, 19 дугаар хороо,
  • Сүхбаатар дүүргийн 2, 3, 6, 9, 11 дүгээр хороо,
  • Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 12, 16, 22, 25, 26 дугаар хороо,
  • Хан-Уул дүүргийн 2, 4, 7, 10, 12, 15, 18, 19, 21 дүгээр хороо,
  • Баянгол дүүргийн 3, 5, 6, 7, 11, 19, 24, 25 дугаар хороо,
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 15, 16, 26, 33, 35, 37, 40, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар илрэх магадлал өндөр байна.

 Иргэн та өөрийгөө болон бусдыг аливаа эрсдэлээс хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина уу.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Огноо:

,

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.  

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ.

Эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал 2025 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр эхэллээ.

Тэрбээр айлчлалын хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байгуулсан “Хамтын ойн төгөл”-д мод тарив.


Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн ерөнхий газар хооронд анх 1998 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, цөлжилттэй тэмцэх, шар шороон шуургаас сэргийлэх, байгаль хамгаалалд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд 12.9 га талбайд  байгуулсан “Хамтын ойн төгөл” төгөлд нийт 21 төрлийн 10.000 гаруй мод тарьж, ургуулахаар төлөвлөжээ. Монгол Улсад 2006 оноос хойш хэрэгжиж буй уг төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 4000 орчим га талбайд мод тарихын зэрэгцээ аймаг, бүс нутгуудад ойжуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Өнөөдөр "Монгол генералын өдөр"

Огноо:

,

Тэртээ 1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол буюу генерал цолыг анх удаа олгосон түүхтэй.

2004 оноос хойш жил бүрийн энэ өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.

Монгол Улсын генерал цолтнуудын хамгийн ахмад нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул 103 настай хурандаа генерал С.Лувсангомбо юм.

Харин цор ганц эмэгтэй генерал болох бригадын генерал Г.Болор Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхөөр ажиллаж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох