Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд "Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа" аяныг эхлүүлэв

Огноо:

,

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ж.Сүхбаатар, Ж.Чинбүрэн,  Б.Баярсайхан, Ц.Туваан нарын гишүүд энэ сарын 03-ны өдөр “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхантай хамтран “Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа” аяныг эхлүүлсэн талаараа мэдээлэл хийсэн. 

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, өнгөрсөн жил гаруйн хугацаанд коронавируст халдвар цар тахлын амаргүй нөхцөлд эмч, эмнэлгийн ажилтнууд асар их ачаалалтай, амрах завгүй ажиллаж  байгаа ч,  өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж,   ажил үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархлаа илэрхийлээд, Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан эхлүүлсэн уг аяныг бизнес эрхлэгчид талархан дэмжиж байгааг онцолсон. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Enica Organic Impex” компани эхний ээлжинд олон улсын стандартыг хангасан 28000 ширхэг 11 төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг цар тахалтай тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад өнөөдрөөс эхлэн нийлүүлэхээр болсныг тодотгоод  уг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь Монгол орны хөрсөнд ургуулсан чацарганыг экспортолж хийсэн “Чацарганын үрийн тос”-ноос эхлээд байгалийн гаралтай органик түүхий эдээр хийсэн гэдгийг тодотгов.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын зүтгэлийг урмаар тэтгэх, сэтгэлийн дэм өгөх уг аяныг цаашид ковид-19 цар тахлын халдвар аван эмчлүүлж байгаа хүүхдүүдэд туслахад чиглүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. 

Тус аяны хүрээнд Завхан аймгийн харьяат найман эмч өнөөдөр халдвар цар тахлын нөхцөл  хүндэрсэн төрөлх нутагтаа  очиж, туршлагаа хуваалцан 14 хоног ажилахаар болсныг УИХ-ын гишүүн Б. Баярсайхан гишүүн энэ үеэр тодотгоод тэвдэж явахад тэвэнгээр туслах нь хүний  эрхэм нандин чанар тул бизнес эрхлэгчид, иргэд, төрийн бус байгууллагуудаас уг аяныг идэвхтэй дэмжихийг хүслээ. Мөн тэрбээр, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүд БНЭУ-д "COVID-19" халдварын цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсын ард түмэнд сэтгэлийн дэм өгөх аяныг санаачлан “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхантай хамтран зохион байгуулж 100-гаад сая төгрөг цугласныг Энэтхэгийн талд шилжүүлснийг онцлоод энэ удаагийн аянд нэгдэхийг хүсвэл тус төрийн  бус байгууллагад хандахыг хүсэв. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэлсэн үгэндээ, халдварт цар тахал орон нутагт хүртэл хүндэрч байгаа энэ цаг үед эмч, эмнэлгийн ажилтнууд ядарч туйлдан, хүнд нөхцөлд ажиллаж байгааг тодотгоод монголчууд бид бие биедээ байгаагаа хуваалцан, сэтгэлийн дэм өгөн, гар сунган тусалж байж энэ аюулт  тахлыг даван туулна гэдгийг онцлон тэмдэглэв.

Мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүн Ц.Туваан амаргүй цаг үе, хүнд нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханд үл шантрахыг хүсээд, төрийн байгууллага, иргэд эмч, эмнэлгийн ажилтнуудыг ойлгож,  үүрэгт ажилд нь саад болохгүй, хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ вакцинжуулалтдаа идэвхтэй хандахыг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна

Огноо:

,

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.

Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,

  • Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна. 
  • Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
  • Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.

Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.

Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ӨНӨӨДӨР: УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.10.03/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 76 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10.00

“Их хуралдай”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын /2025.10.01/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хянан шалгах түр хороо

· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

· Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Бусад

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

· Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./

· Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

· Гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан

· Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.08.26-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

· Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төсвийн байнгын хорооны хуралдаан  үргэлжилнэ.

· Байнгын хорооны тогтоолын төсөл  /Ажлын хэсэг байгуулах тухай/

-

“Жанжин Д.Сүхбаатар”

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох