Улстөр нийгэм
“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд: Улаанбаатарыг "Дэлхийн номын нийслэл" болгохоор зорьж байна
29 дэх удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар гурван өдөр үргэлжилж, өнгөрсөн ням гарагт хаалтаа хийлээ. Номын баярыг НЗДТГ дэмжин, хамтран зохион байгуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар номын баярын үеэр зохиолчидтой уулзаж, ном худалдан авсан юм. Энэ үеэр зохиолчид Улаанбаатарын яруу найргийн наадмыг уламжлал болгон зохион байгуулах санал хэлж, номын баярт оролцож байгаа анхны Хотын дарга болж байна гэдгийг онцолж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монголчууд номыг эрхэмлэдэг, дээдэлдэг уламжлалтай ард түмэн. 29 дэх удаагийн номын баярыг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, зохион байгууллаа. Нийслэлийн иргэд арга хэмжээнд хүндэтгэлтэй хандаж, соёлтой оролцож байгаад баяртай байна. Номын арга хэмжээг цаашид байнга дэмжинэ” гэлээ.

Мөн зохион байгуулагчид Улаанбаатарыг “Дэлхийн номын нийслэл” болгохоор зорьж, ажиллаж байгаагаа хэлж байсан юм. “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд “Энэ удаагийн номын баяр цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж байна. Өглөө бүр ариутгалын компани бүх асрыг ариутгахаас гадна асар бүрд ариутгалын бодис байрлуулж, халуун хэмжиж, аль болох бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхад анхаарсан. Энэ удаагийн арга хэмжээг дэмжиж, хамтран ажилласан НЗДТГ болон нийслэлийн удирдлагууддаа баярлалаа” хэмээн ярив.

Улстөр нийгэм
Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана
ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан ОХУ-ын Москва хотноо эхэллээ.
Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэллээ.
Тэрбээр “Ази, Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа "Транзит Монгол Улс" болох" зорилтын хүрээнд дэд бүтэц, хот байгуулалт болон эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын төслүүд, хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор "Тэрбум мод", "Хүнсний хангамж, аюулгүй байдал" зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд ШХАБ-ын гишүүн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байна” гэлээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, усны нөөцийг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах цогц шийдлийг эрэлхийлэх зорилготой дээрх хуралд ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг Ерөнхий сайд Г.Занданшатар урилаа.
ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Беларусь, Казахстан, Киргиз, БНХАУ, Узбекистан, Пакистан, Энэтхэг зэрэг улсын Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар оролцож байна.


Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.11.19/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо |
· “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
09.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
2 |
Хууль зүйн байнгын хороо |
· “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ · Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/ |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
3 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
· “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ |
11.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
4 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ |
12.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
5 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
· “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох · Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
13.00 |
“Их засаг” |
|
6 |
Өргөдлийн байнгын хороо |
· “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
7 |
Төсвийн байнгын хороо |
· “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ |
15.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
8 |
Эдийн засгийн байнгын хороо |
· “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
16.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.

-
Үзэл бодол2021/10/22
Бейрутийн харанхуй бидэнд юуг хэлнэ вэ?
-
Улстөр нийгэм2022/10/13
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд “Эрдэнэт үйлдвэр&rdq...
-
Улстөр нийгэм2022/11/04
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа
-
Шударга мэдээ2022/04/08
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмуудыг баталлаа
