Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 7. Бархасвадь гараг. Бага морь одтой, хоёр хар мэнгэтэй, улаан бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
Цаг үе
Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд хөрш БНХАУ бүрдүүлж байна.
Хойд хөрш ОХУ-аас арванхоёрдугаар сард нийт 219.400 тонн шатахуун худалдан авах захиалгыг баталгаажуулжээ. Үүнийг задалбал,
• АИ-92 автобензин – 83,600 тонн
• Дизель түлш – 134,240 тонн
• АИ-95 автобензин – 1560 тонныг тус бүр захиалжээ.
Мөн БНХАУ-аас нийт 11200 тонн шатахуун худалдан авах захиалгыг нийлүүлэгч талд хүргүүлээд байгаа юм.
2025 оны 12 дугаар сарын 1-15-ны өдрийг хүртэл Сүхбаатар, Эрээнцав, Боршоо, Цагааннуур, Булган, Замын-Үүд боомтоор нийт 23484 тонн АИ-92 автобензин, 81600 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 3795 тонн тус тус орж ирээд байна.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Цаг үе
Гарцаар зам гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
Цаг үе
Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна
Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж:
- Гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах
- Хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх
- Гэрлийг олон цагаар асаахгүй байх
- Гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах
- Халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах
- Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Цаг үе2020/07/24
Амны хаалт зүүхээс татгалзаж болохгүй
-
Цаг үе2025/02/03
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
-
Үзэл бодол2022/02/15
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсно...
-
Шударга мэдээ2021/06/24
Ургамлын үрийг 30-50 жил амьдаар нь хадгалах боломжтой генийн нөөц хадгалах сант...
