Цаг үе
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг үзүүлж, коронавирусийн халдварын илрүүлэг, тандалтын үйл ажиллагаанд зориулан ПОС-ын төхөөрөмж гардууллаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан хүсэлтийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварыг илрүүлэх PCR болон түргэвчилсэн шинжилгээ, батлагдсан тохиолдлын мэдээллийг цахим программд оруулах ПОС-ын төхөөрөмжөөр хангаж байгаа нь энэ юм. Нийт 225 сая төгрөгийн үнэ бүхий 150 төхөөрөмжийг өнөөдөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн 146, тосгоны эрүүл мэндийн дөрвөн төвийн төлөөлөлд гардууллаа. Төхөөрөмж гардуулах ажиллагаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл оролцсон юм.
Өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүд уг төхөөрөмжөөр хангагдсанаар батлагдсан тохиолдлын мэдээлэл болон хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээний хариуг цахим программд хувийн гар утсаа ашиглан оруулж байсан асуудал шийдэгдэх боломжтой боллоо. Мөн бүхий л төрлийн аппликэйшнийг ашиглан бүртгэл, мэдээлэл үүсгэн ашиглах боломжууд бүрдэж байгаа юм.
Цаг үе
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийг Толгойтоос Хүннү хот чиглэлд барина.
Хөнгөн төмөр замын тээвэр 102 км урт үргэлжилнэ. Нийт 17.3 км урт гүүрэн байгууламжтай, 16 буудалтай байна.
Галт тэргээр 70-100 км/цагийн хурдтай зорчих боломжтой. Хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх онцлогтой.
2022 онд Монгол Улсад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг бий болгох эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн билээ.
Цаг үе
Шороон болон цасан шуурганаас сэргийлэх зөвлөмж
Иргэд та бүхнийг хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы үед дараах арга хэмжээг хэрэгжүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Гадагш гарах шаардлагатай бол:
• Дулаан, хөнгөн бөгөөд сул чөлөөтэй хувцас давхарлаж өмсөх
• Малгай, бээлий, ороолт, нүдний шил хэрэглэж, нүүр, гар, биеэ хамгаалах
• Хүүхдүүдээ асран хамгаалагчтай үлдээх
Аюулгүй байдлаа хангахад:
• Төөрөх, осгохоос сэргийлж, нөмөр газар бараадах
• Салхинд хийсэж болзошгүй эд зүйлсээ сайтар бэхлэх
• Орон байр, байшин, гэрийн хаалга, цонхыг найдвартай хаах
Мэдээлэл тогтмол авах:
• Цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол сонсож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
• Онцгой байдлын байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагахыг сануулъя.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.