Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УОК: Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах түр журмыг хүчингүй болголоо

Огноо:

,

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Сүүлийн 24 цагт коронавируст халдвар Улаанбаатарт 1043, орон нутагт 945 нэмэгдлээ. 5286 хүн эдгэрлээ. Маш хүнд 384 иргэн байна. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, маш хүнд өвчтөн болон нас баралтын тоо нэмэгдэж байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус хуралдааны эхэнд өглөө.

Мөн улсын хэмжээнд 27 мянган ортой. Энэ орны 50 орчим хувийг коронавируст халдвартай иргэдийг эмчлэхэд зориулж байна. Нэмж ор дэлгэх боломж хомс. Ор дэлгэсэн ч ажиллах хүчний нөөц хангалтгүй байна, мөн ор нэмж дэлгэвэл эрүүл мэндийн байгууллага үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлэхэд хүндрэл гарахаар байна гэж тэрбээр танилцуулав.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүлээж буй 200 өвчтөн байна. Хүнд, хүндэвтэр өвчтөнөө эмнэлэгт эмчилж, эндэгдэл гаргахгүй байхад эрүүл мэндийн салбарт анхаарч байна гэв. Гэсэн ч нөөц боломж гаргаж, нийслэл болон орон нутагт 684 ор нэмэхээр болжээ.



Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдон хөдөлгөөн нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн хурим, найр нэмэгдэх хандлагатай байна. Заалны үйлчилгээ, амны хаалтаа авдаг үйлчилгээ сөргөөр нөлөөлж байна. Халдварлах чадвар өндөр дельта хувилбар давамгайлж байна. Бүрэн вакцинтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна. Вакцингүй, 12-оос доош насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэртээ халдвар авч байна. Иймд Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хурим, найрыг хязгаарлах, заалны үйлчилгээ, амны хаалтаа авч үйлчилгээ авдаг үйчилгээг хязгаарлах, дархлаа дэмжих буюу гурав дахь тунд хамрагдах зохион байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг саналыг саналыг тавьжээ.

Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан анхаарууллаа. Мөн дельта хувилбарын тархалтын оргил үеийн хугацаанд хүндрэл, нас баралтаас сэргийлэх зорилгоор халдвар авсан иргэдийг эмчлэх эмнэлгийн ор, тусгаарлан эмчлэх байр болон эмч, эмнэлгийн ажилтнуудыг хуваарилан ажиллуулах төлөвлөгөөнд нэн даруй тодотгол хийж, эрсдэлт бүлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, халдвар авсан хүүхдийн эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээллийг эцэг эхчүүдэд өгөх зорилготой лавлах утас, цахимаар зөвлөгөө өгөх шугам тогтмол ажиллуулах, боломжит эмнэлэгт коронавируст халдварын  өдрийн эмчилгээний тасаг нээх, бөөрний дутмагшмал гэсэн оноштой тогтмол хяналтад байдаг хүн халдвар авсан тохиолдолд диалезын тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлэгтэй гэрээ байгуулж ажиллах боломжийг судалж яаралтай арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Их, дээд сургуулийн дотуур байранд халдвар илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, бэлэн байдлыг хангах, боловсролын байгууллагыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо. “Сургууль-гэр-сургууль-гэр” маршрут баримталж ажиллах талаар бүх шатны боловсролын байгууллагуудад анхааруулав.

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрдэмтдийн зөвлөлийн саналыг харгалзан агаарын сэлгэлт муу, амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах өндөр эрсдэлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллгааг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 22.00 цагаас хойш ажиллахыг хориглох шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болголоо.

Мөн энэ хугацаанд төрийн байгууллага, албан тушаалтнууд дотоод орчинд 20-оос дээш хүнтэй хурал, цуглаан, уулзалт зэрэг аливаа арга хэмжээ явуулахыг хориглолоо. Улсын онцгой комиссын даргын 2021 оны 51 дүгээр тушаалаар батлагдсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан “Хилийн Алтанбулаг авто замын боомтоор улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам”-ыг хүчингүй болголоо.

Гадаадаас ирсэн иргэдийг ирэх сарын 15-аас тусгаарлахгүй, онгоцны буудал дээр ПГУ шинжилгээ авч шууд нэвтрүүлнэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох