Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Д.Тэрбишдагвын номын танилцуулга Дюссельдорф хотод болов

Огноо:

,

Германы хувийн театрт болсон Монгол үдэш

 УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт амжилттай үргэлжилсээр байна. Номын зохиогч болон багийнхан маань нэг хотоос нөгөө хотруу хурдны замаар давхиж, зам зууртаа дараагийнхаа уулзалтын бэлтгэл ажлаа базааж, амсхийх завгүй явцгааж байна. Номын танилцуулгыг хэрхэн сонирхолтой хийх, уншигчдыг залхаахгүй, уйдаахгүй байх, Монголд очиж үзэх юмсан, ямар агуу түүх, соёлтой ард түмэн юм бэ гэсэн бахархалын гал герман хэлтэй уншигчдын  сэтгэлд  жаахан ч гэсэн асаачих юмсан гэсэн бидний хичээл зүтгэл Монголоо гэсэн нэгэн үзүүрт уягдаастай.

Замын алжаал, “герман” чанга төлөвлөлт, цагийн нарийн хуваартай байгаа ч номын танилцуулгад хүрэлцэн ирсэн уншигчдын алга ташилт, дулаахан үгс,  сонирхсон цоргисон харц,  зорьж ирсэн элэг нэгт монголчуудын маань дэмжлэг бүхэн  урам зориг хайрласаар, цааш үргэлжлүүлэх тэмүүлэл бадраасаар л явна.

Германы Норд Райн Вэстфален Бундесландын нийслэл Дюссельдорф хотод ирэв. Берлин, Франкфурт, Мюнхен, Гамбургтай хамт Дюссельдорф нь Германы эдийн засаг, санхүү, улс төр, боловсрол, соёлын гол төвүүдийн жагсаалтад багтдаг. Загварын олон дэлгүүр, бизнесийн төвүүд, ресторан, дуурийн болон  кинотеатруудтай маш цоглог, орчин үеийн, хөл хөдөлгөөн ихтэй хот юм байна.

 

 Номын танилцуулга хийх арга хэмжээг  “НРВ дахь Герман-Монголын үүд “ ТББ-ын тэргүүн  Э.Ариунсайхан   болон тус бүсийн  өргөмжлөлт консул С. Шмитц нар  хамтран зохион байгууллаа.

 

 “НРВ дахь Герман-Монголын үүд “ ТББ  нь тус хотод амьдардаг монголчуудаа нэгтгэн олон чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Монгол хүүхдүүдийнхээ эх хэлээ мартахгүй суралцахад анхаарч, өөрсдийнхөө санаачлагаар Монгол сургууль хүртэл нээжээ. Энэ жил 50 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлсэн аж. Бид Дюссельдорф хотын  Театркантинед 2021 оны 10-р сарын 22-ны өдрийн 18 цагт зорьж очлоо. Хуучны үйлдвэрийн өндөр таазтай том барилгыг засаж, соёл урлаг, үйлчилгээний том том танхим болгон өөрчилжээ. Хувийн театр болоод ч тэрүү дотоод засал нь өвөрмөц, хананд өлгөсөн зурагнууд нь  хараа булаахын зэрэгцээ улаавтар өнгө зонхилсон учир сүрлэг харагдуулна.  Хаалгаар ороход намуухан аяз эгшиглэж, бүдэг гэрэлтэй орчин угтлаа.   Энд өдөр алгасахгүй арга хэмжээ  болдог, захиалга ихтэй  ч номын танилцуулгад зориулан нэгэн үдшийг өнгөрүүлэх боломж олгожээ. 

 Тусгай тайз зассан байсан ба түүний голд номын зохиогчийг  Д.Тэрбишдагвыг хүндэтгэлтэйгээр урин суулгаж,  “НРВ дахь Герман-Монголын үүд “ ТББ-ын тэргүүн  Э.Ариунсайхан   болон тус бүсийн  өргөмжлөлт консул С. Шмитц нар арга хэмжээг нээн үг хэлцгээв. 

Зохиогч Д.Тэрбишдагва: “Би номондоо зөвхөн өөрийнхөө хувийн амьдралыг  өгүүлэхийг зориогүй. Нэг хүний амьдралын түүх өгүүлэхийн  зэрэгцээ уламжлалт  зан заншил, өв соёл,  байгаль дэлхийгээ хайрлан харьцаж байгаа монгол хүний сэтгэлгээний онцлог, Монголын эртний ба одоогийн түүхийн хэсгээс уран сайхны аргаар шигтгэж бичихийг зорьсон юм. Түүх, археологи, палентологи,  соёлын талаар намайг бичвэл Тэрбишдагва их мэдэгч болчихож гэж гайхна шүү дээ, тиймээс Монголын нэрт эрдэмтэд, судлаачидтай  хамтран ажиллаж, сонирхол  татсан товч түүх, шигтгээг дэлхийд танигдсан, оюуны бядтай эдгээр хүмүүсийн хүүрнэсэн, дүгнэснээр номондоо шинэлэг зохиомж болгон оруулсан юм. Монголд палентологийн чиглэлээр хамгийн урт хугацаанд судалгаа хийж буй хүн бол билгүүн номч Б.Ринчений хүү палентологич   Р.Барсболд, Төрийн шагналт, шинжлэх ухааны гавъяат ажилтан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодном гээд бүхий л насаа, амьдралаа, цаг хугацаагаа, оюунаа судалгаа, шинжилгээнд чилээж яваа буурал эрдэмтэд мөн  залуу судлаачид гээд  оролцсон хүн бүрийн нэрийг  дурдвал уртаас урт жагсаалт гаргана. Энэ номыг бүтээхэд олон хүний хөдөлмөр, ур ухаан, зүтгэл шингэсэн юм” гэж онцлов.

  Монголын эзэнт гүрэн Дорно, Өрнийг холбож хангай, тал, элс манхан хосолсон Евразийн уудам нутагт хэрхэн оршин тогтносон   тухай, дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрэн байгуулсан болон  Чингис хааны дэлхийн шинэ дэг тогтолцоог илбэн тохинуулах гадаад бодлогын тухай зэрэг түүхийн хэсгүүдийг номноос уншихад герман уншигчид чих тавин анхааралтай сонсож байлаа.

 Үргэлжлэл дараагийн дугаарт

Д.Доржпагма

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ

Огноо:

,

Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ

Огноо:

,

МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.

Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.

МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Гучин мянган гүйгч оролцох Бостоны алдарт марафон өнөөдөр болно

Огноо:

,

АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн энэ жилийн тэмцээн орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өглөө эхэлнэ.

Энэ удаагийн марафонд 30 мянгаас давсан гүйгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулагчид оролцогчдын урсгалыг илүү оновчтой зохицуулах зорилгоор олон нийтийн хөдөлгөөний судалгааны мэргэжилтэнг татан оролцуулжээ.

Тодруулбал, Их Британийн судлаач марафоны маршрутыг өөрчлөхгүйгээр гарааны зохион байгуулалт, усны цэгүүд болон барианы хэсгийн урсгалыг сайжруулах боломжтойг онцоллоо.

Мөн оролцогчдын бөөгнөрлийг бууруулах зорилгоор гарааг өмнөх жилүүдийн дөрвөн хэсгээс зургаан “долгион” болгон өөрчилсөн нь ачааллыг тараахад чиглэж байна. Зохион байгуулагчид энэхүү зохицуулалт нь марафоны уламжлалт хэлбэрийг хадгалахтай зэрэгцэн оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад чиглэж буйг мэдээллээ.

Сонирхуулахад, Бостоны марафон нь дэлхийн хамгийн эртний марафонуудын нэг бөгөөд анх 1897 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан дөрөвдүгээр сарын гурав дахь Даваа гаригт уламжлал болгон явуулдаг.

Олон улсын марафоны тэмцээнүүд дундаас нэр хүндээрээ тэргүүлэх энэхүү уралдаанд оролцохын тулд гүйгчид тодорхой босго хугацаа давсан байх шаардлагатай нь онцлог юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох