Цаг үе
Латви Улсын авлигын эсрэг тэмцэл зогсонги байдалд орлоо

Латви Улс бусад улс орнуудаас төрийн байгууллага болон шүүх дэх авлигаас урьдчилан сэргийлэх ажлаар хоцрогдож байна гэж Европын зөвлөлийн Авлигатай тэмцэх ажлын хэсэг мэдээлсэн байна.
Тухайлбал, тухайн улс 2012 онд энэ чиглэлд тодорхой ахиц дэвшил харуулж байсан бол сүүлд тун тааруу үзүүлэлт гаргах болжээ. Жишээ нь, Парламент болон шүүхийн байгууллага авлигын эсрэг 14 зөвлөмжийн 5-ыг нь хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн, ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалтад өөрчлөлт оруулахаар Парламент хэлэлцэж байгаа хэдий ч ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй ажээ. Харин Парламентын гишүүд хувийн ашиг сонирхлоо мэдүүлдэг болсон байна.
Дээрх ажлын хэсгийн боловсруулсан тайланд прокурорын байгууллагад зориулсан “Авлигаас урьдчилан сэргийлэх, ёс зүй, шударга байдал” сэдвээр зохион байгуулж буй сургалтыг сайшаан магтжээ.
Энэ оны сүүлээр Латви зөвлөмжүүдийн хэрэгжилтийг тус ажлын хэсэгт дахин танилцуулах хугацаа өгчээ.
Цаг үе
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийг танилцууллаа. Цагдаагийн байгууллагаас 47.427 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 310 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Он гарснаас хойш телеграм апп-аар дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар тоон мэдээлэл байна.
Телеграм аппликэйшнээр дамжуулан бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж улмаар амиа хорлох үйлдэл хийсэн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь телеграм апп-ийг ашиглах явцдаа даалгавар биелүүлэн мөнгөө өсгөж аваарай гэх зар мэдээллийн дагуу холбогдож бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилуулсны улмаас олон тооны эм уусан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкнуудын холбоотой хамтран иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна.
Иргэн та цахим орчинд гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд нэг даруй кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарт хандаж яаралтай хариу арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Цаг үе
Барилгын ажил хийж байгаад унаж, амь насаа алджээ
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Урлаг спорт2019/05/31
Тэр илүү ч үгүй, дутуу ч үгүй байхыг хүсдэг
-
Цаг үе2023/12/22
Өвлийн туйл, хүйтний ес өнөөдөр эхэлнэ
-
Улстөр нийгэм2022/06/10
Гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжү...
-
Цаг үе2025/05/13
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ