Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
2022 оны 03 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.
2022 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулсаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шууна. Салхи 8-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 9, 11-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 9-14 хэм, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байн
Цаг үе
Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байна



Цаг үе
Лаос хилээр нэвтрэх шинэ цахим маягтыг хэрэглээндээ нэвтрүүлжээ
Бүгд Найрамдах Лаос Ард Улс (БНЛАУ) 2025 оны есдүгээр сарын 1-нээс хилээр нэвтрэх болон гарах шинэ цахим маягтыг хэрэглээндээ нэвтрүүлэн ашиглаж эхэллээ.
Энэхүү систем нь хилийн хяналтыг шинэчлэх, аюулгүй байдлыг сайжруулах, жуулчдад зориулсан үйл ажиллагааг мэдээлэх зорилготой ажээ.
Лаосын эрх баригчдын мэдээлснээр гадаадын жуулчид ирэхээсээ гурав хоногийн өмнө Лаосын цахим цагаачлалын маягтыг бөглөх шаардлагатай болсон бөгөөд аялагчид өөрсдийн гадаад паспорт, визний хуулбар, цээж зураг зэргийг байршуулах ёстой аж. Бүртгүүлсний дараа систем нь QR код үүсгэх ба тус кодыг хилээр нэвтрэх болон гарахдаа хяналтын цэгүүдэд уншуулна.
Энэхүү цахим маягт нь жуулчдад шинэ туршлага болохын зэрэгцээ үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготойгоор төрийн үйлчилгээгээ цахимжуулах аяны нэг хэсэг болж байгаа гэдгийг албаныхан мэдэгдэж байна.
Ийнхүү БНЛАУ цахим маягтыг ашиглаж эхэлснээр Тайланд, Камбож гэх мэт бүс нутгийнхаа бусад орнуудтай ижил системд шилжлээ гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт улаан шугам татлаа
Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт энэ сарын 3-ны өдөр улаан шугам татлаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Богдхан уулын Залаатын ам орчимд замын трассын дагуу ажиллалаа.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Туулын хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт буюу 7.2 км үргэлжлэх гүүрэн байгууламж нь Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл байх юм. Өнөөдөр бид нарийвчилсан зургийн дагуу улаан шугам татаж байгаа нь Нэгдүгээр тойрог зам болон Туулын хурдны замын олон түвшний огтлолцлоор гарах эхний огтлолцох цэг дээр улаан шугам татаж байна. Үргэлжлүүлэн зүүн тийш Налайхын зам, баруун тийш Маршалын гүүр рүү холбогдох ажлуудыг хийнэ. Туулын хурдны замыг 2027 оны наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Цаашлаад 2028 оны наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд тоноглол болон камержуулалтын системийг бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн” гэв.
Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны замын зөвлөх Б.Даваасүрэн “Өнөөдрийн байдлаар замын зураг төслийн ажлыг эцэслэн баталсан. Бүтээн байгуулалтын ажил өрнөх эхлэл болон төгсгөл цэгээс трассын дагуу түр зам тавих ажил үргэлжилж байна. Мөн гурван байршилд төслийн гүйцэтгэгчийн кемпийн барилгын ажил эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 15-нд бүрэн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа юм. Энэ оны хувьд бүтээн байгуулалтын удирдлагын түвшинд 30-40 хүн ажиллаж байна. Ирэх онд 1000-1500 орчим хүн уг төсөлд ажиллана гэсэн тооцоолол гарсан” гэлээ.
Газар чөлөөлөлтийн талаар НГЗБА-ны Газар чөлөөлөх II хэлтсийн Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ш.Амартайван “Туулын хурдны замын газар чөлөөлөлтөд Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт 132 нэгж талбар өртөж буй. Үүнээс эхний ээлжийн 22 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож, газрыг чөлөөлсөн. Үлдсэн нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна” хэмээв.
Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжны ачаалал 5–17 хувиар буурах тооцоо, судалгаатай. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна. Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, түгжрэл буурах, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох олон талт ач холбогдолтой.
-
Улстөр нийгэм2021/04/16
Цэц Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ гэж үзлээ
-
Цаг үе2025/01/22
Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал ...
-
Үзэл бодол2022/04/01
Газрын төлбөр тогтоох нэрийдлээр шат шатанд нугалаа гаргадаг байдлыг таслан зогс...
-
Улстөр нийгэм2025/04/10
УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлэг, ажлын хэсгийн хуралдаан