Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Улсын нийт гадаад өр өмнөх оноос 1.0 тэрбум ам.доллароор өсжээ

Огноо:

,

Улсын нийт гадаад өр өмнөх оноос 1.0 тэрбум ам.доллароор өсжээ. Нийт гадаад өрийн 37.0 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных, 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзлаа.
 
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзаж, шатахууны үүсээд байгаа зохиомол хомсдолыг арилгахад ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүсэв.
 
Элчин сайд А.Н. Евсиков сүүлийн үед сошиал орчинд ОХУ-аас шатахуун нийлүүлэлтийн хэмжээг бууруулаад байгаа мэтээр буруу ташаа ойлголт өгч байгааг дурдаад, Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлттэй холбоотой ямарваа нэгэн асуудал байхгүй, шатахууны нийлүүлэлт тасрахгүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг хэллээ.
 
Уулзалтын үр дүнд ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхэлнэ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 оноос хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Шөнийн тарифын хөнгөлөлт нь жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэжилдэг. 

Хөнгөлөлтийг орой 21.00 цагаас өглөөний 09.00 хүртэлх  хэрэглэсэн хэрэглээнд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлнэ.  Шөнийн тарифын хөнгөлөлтөд  нийслэл болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрх хэрэглэгчид хамрагдах бөгөөд дараах нөхцөлийг хангасан байна.

  • Цахилгааны үлдэгдэл төлбөргүй
  • Зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх
  • Цагийн ялгаварт тариф тоолууртай өрхүүд хамрагдана.

Хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын  заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээ тус бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргаж, хувь тус бүрийг 150 квт,ц, 151-300 квт.ц, 300 квт.ц-аас дээш гэсэн ангилал бүхий гурван шатлалт тарифаар үржүүлж, нийлбэр дүнг гаргадаг.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэж байна

Огноо:

,

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэн шилжүүлж эхэлсэн.
 
Наймдугаар сард нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн бөгөөд цэвэрлэгээ, ариутгалыг хийсэн. Гэвч зөвшөөрөлгүйгээр дахин ТҮЦ байрлуулах асуудал гарч байгаа учраас нийслэл, дүүргээс ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг дахин зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна.
 
Сүүлийн нэг сарын байдлаар Баянзүрх дүүрэгт нэг, Баянгол дүүрэгт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт хоёр буюу нийт таван байршилд ТҮЦ дахин байрлуулсан зөрчлийг арилгууллаа.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох