Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

2022 оны 03 сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.


2022 оны 03 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ

Огноо:

,

"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө

Огноо:

,

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.

Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

Огноо:

,

Эмийн эмчилгээнд хариу үйлчилгээ үзүүлэхгүй, тухайн нягийн халдвар нь эмээр эдгэрэх боломжгүй болохыг эмэнд тэсвэртэй нян гэнэ.
 
Эмэнд тэсвэртэй болсон нянгийн халдвар, өвчний үед эмчилгээ үр дүнгүй болж, улмаар нас баралтад хүргэх эрсдэл бий болдог.
 
Тухайлбал, Сүрьеэ өвчний үеийн эмийн эмчилгээг тасалдуулснаас үүдэн эмэнд тэсвэртэй сүрьеэ болж хүндэрдэг.
 
Манай улсад жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 5 хувийг нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС) эзэлж байна. Энэ хувь сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
 
2024 онд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нийт 265 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 156 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ бөгөөд жил бүр олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас 15-20 хүн нас барж байна.
 
Эмийг эмчийн бичиж өгсөн жорын дагуу уух нь эмийн тэсвэржилт үүсэхээс сэргийлнэ.
 
Таны биеийн байдал сайжирсан ч эмчийн заавраар эмээ дуустал уугаарай.
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох