Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ОХУ-ын экспортын хоригийн тухай...

Огноо:

,

ОХУ-ын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоороо элсэн чихэр, чихрийн нишингийн сахар, чихрийн нишингийн бусад сахарын экспорт, мөн улаан буудай, меслин, хөх тариа, арвай, эрдэнэ шишийн экспортод түр хугацаагаар хориг тавиад байна.


ЭЛСЭН ЧИХЭР: ОХУ-ын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №361 тоот тогтоолоор элсэн чихэр, чихрийн нишингийн сахар, чихрийн нишингийн бусад сахарын экспортод 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр хугацаагаар хориг тавьсан. Тус тогтоолд хувийн хэрэгцээндээ зориулан хувь хүмүүсийн гаргаж буй бараанд энэхүү хориг хамаарах эсэх талаар дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, тус хориг нь аж ахуйн нэгж, хувь хүмүүст аль алинд нь хамаарна.

ОХУ-ын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Буриадын Гаалийн албаны орлогч дарга И.Бурлака 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр элсэн чихэр, чихрийн нишингийн сахар, чихрийн нишингийн бусад сахарын экспортод хориг тавьсан ОХУ-ын Засгийн газрын №361 тогтоолыг мөрдөхийг Орос, Монгол болон гуравдагч орны иргэдэд анхааруулж, тус хориг нь хувь хүмүүсийн өөрийн хэрэгцээнд гаргаж буй бараанд хамаарах болохыг нотлов.


ҮР ТАРИА: ОХУ-ын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №362 тоот тогтоолоор улаан буудай, меслин, хөх тариа, арвай, эрдэнэ шишийн экспортод 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр хориг тавьсан. Тус тогтоолд хувийн хэрэгцээндээ зориулан хувь хүмүүсийн гаргаж буй бараанд энэхүү хориг хамаарах эсэх талаар дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, тус хориг нь аж ахуйн нэгж, хувь хүмүүст аль алинд нь хамаарна.

ОХУ-ын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Буриадын Гаалийн албаны орлогч дарга И.Бурлака 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр улаан буудай, меслин, хөх тариа, арвай, эрдэнэ шишийн экспортод хориг тавьсан ОХУ-ын Засгийн газрын №362 тогтоолыг мөрдөхийг Орос, Монгол болон гуравдагч орны иргэдэд анхааруулж, тус хориг нь хувь хүмүүсийн өөрийн хэрэгцээнд гаргаж буй бараанд хамаарах болохыг нотлов.


Экспортын хоригт хамаарахгүй зохицуулалтын хувьд: Дээрх тогтоол нь “ОХУ-ын нутаг дэвсгэрээс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус улс орнууд руу улаан буудай, меслин, арвай, хөх тариа, эрдэнэ шиш гаргах асуудлыг зохицуулах арга хэмжээний тухай” Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2595  дугаар тогтоолын 7-д заасны дагуу Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яамнаас олгосон нэг удаагийн экспортын лицензийн үндсэн дээр Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс гаргаж буй үр тарианд хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл, ОХУ-аас жил бүр тогтоодог улаан буудай, меслин, арвай, хөх тариа, эрдэнэ шишийн экспортын квотод хамрагдсан ОХУ-ын аж ахуйн нэгжээс эдгээр төрлийн үр тариаг худалдан авч буй тохиолдолд дээрх экспортын хориг хамаарахгүй юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны 5 жилийн төлөвлөгөөг танилцуулав

Огноо:

,

БНСУ-ын Үндэсний төлөвлөлтийн хорооноос Ерөнхийлөгч И Жэ Мёны Засгийн газрын 123 бодлогын зорилтыг энэ наймдугаар сард танилцуулсан. 

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн салбарын зорилттой холбогдуулан дараах зүйлсийг онцолжээ.

Үүнд:

  • Гадаад ажилчдад цогц дэмжлэг үзүүлэх, ажиллах зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх,
  • Гадаад ажилчдыг дэмжих төвийг сэргээн байгуулах,
  • E-9 визээс E-7 виз рүү шилжих шилжилтийг дэмжих,
  • БНСУ-д гэр бүлээрээ шилжин ирэхэд дэмжлэг үзүүлэх, ялангуяа хүн ам сийрэгтэй орон нутагт тогтвортой суурьших нөхцөлийг бүрдүүлэх,
  • Гадаад ажилчдыг ажлын байраар хангаж буй ажил олгогчдод тавих хяналт шалгалтыг чангатгах,
  • Үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг чанд мөрдүүлэх,
  • Хөдөлмөрийн үнэлгээг хэрэгжүүлэх,
  • Хөдөлмөр менежментийн харилцааг сайжруулах,
  • Хүнд нөхцөлд ажиллаж буй гадаад иргэдийг хамгаалах,
  • Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах зэрэг багтжээ.

БНСУ-ын Үндэсний төлөвлөлтийн хорооны Ажил эрхлэлт, хөдөлмөрийн салбарын судалгааны багийг ахалж буй Үндэсний Ассамблейн гишүүн И Юун Ү “Зөвхөн амьдрахын төлөө хөдөлмөрлөх бус, хөдөлмөрөө чин шударгаар үнэлүүлж, хөдөлмөр эрхэлдэг хүн аз жаргалтай байх нийгэм рүү урагшлах ёстой. Ерөнхийлөгч И Жэ Мёны Засгийн газрын хөдөлмөрийн бодлого нэг талыг барьж, зөвхөн ажил олгогчдод давуу байдал олгох бус, харин хөдөлмөр эрхлэгчдийг хамгаалсан, тэнцвэртэй байх болно” гэж онцоллоо гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна

Огноо:

,

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.

Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,

  • Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна. 
  • Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
  • Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.

Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.

Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ӨНӨӨДӨР: УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.10.03/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 76 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10.00

“Их хуралдай”

Дэлгэрэнгүй унших

Санал болгох