Цаг үе
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын үлдэгдэл мөс улам нимгэрч байна

Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөс цөмөрсөн 24 удаагийн дуудлагаар ажиллаж, 14 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр тавдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Тэрэлж, Сөгнөгөр, Хэрлэн, Чулуут, Суман, Буянт, Богд, Чигэстэй, Завхан, Хожуул, Цагаантуруут, Хархираа, Чигж зэрэг голууд 20-75 см, томоохон нуурууд 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөс байрандаа, хайлах, харлах, мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байна.
Цаашид цаг агаарын дулааралаас шалтгаалан гол мөрөн, нуурын үлдэгдэл мөс улам нимгэрч, мөс хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Цаг үе
Хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт “Тогтоол усанд хүмүүс живсэн байна” гэсэн дуудлага, мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Уг дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахад 26-30 насны хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж, нас барсан байж болзошгүй байдал урьдчилан тогтоогдоод байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тогтоол болон гол нуурын усанд орохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Цаг үе
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана
Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй түшиц хана барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-ноос эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар 1.2 км түшиц ханыг барьсан бөгөөд үлдсэн ажлыг ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус бүтээн байгуулалтын ажлыг “Билгүүн Монгол констракшн” ХХК хийж гүйцэтгэн, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж байна.
Ажлын явцын талаар “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн Төслийн менежер Р.Дамба “Бидний гүйцэтгэж буй үерийн хамгаалалтын барилга байгууламж нь Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороог хамарч буй. Уг хороод нь орон сууцны хороолол ихтэйгээс гадна хотын гол гудамж, замуудын нэг. Иймд түшиц хана угсралтын үед Сэлбэ гол дагуу байрлуулсан кабель, дулааны шугам зэрэг их хэмжээний инженерийн шугам сүлжээний байгууламжуудаас үүдэн ажил удаашрах хандлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар түшиц хана барих ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үлдсэн ажлыг зургаадугаар сарын 30-нд дуусгахаар график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бетонон хийцлэлийн буюу цутгалтын ажлыг шөнийн цагаар хийж буй” гэлээ.
Түүнчлэн түшиц ханыг хийж дууссаны дараа голын голдирол тохируулга, угаагдлаас сэргийлэх хашлага хайс, чулуун бэхэлгээ хийх зэрэг ажлыг наймдугаар сарын 30-нд хийж дуусгахаар төлөвлөж байгааг НХОГ-ын Гидротехникийн хяналтын инженер Э.Одчимэг хэлж байлаа.
Тохижилтын ажлын талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Түшиц хананы ажлыг дуусахаар цаг алдалгүйгээр тохижилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Сэлбэ голын түшиц хана дагуух тохижилтын ажлын зураг төсвийг Хот төлөвлөлт, судалгааны институт хийж гүйцэтгэсэн. Одоогоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвд магадлал хийгдэхээр хүлээгдэж байна. Тохижилтын ажлын хүрээнд ногоон байгууламж, амралтын хэсэг, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замыг иж бүрнээр хийнэ” хэмээв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 30-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Улстөр нийгэм2024/09/02
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Ховд, Баян-Өлгий аймагт авто осолд орсон иргэдэд я...
-
Цаг үе2021/08/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Үзэл бодол2023/09/29
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто...
-
Цаг үе2021/09/15
Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна