Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 6. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын 5. Сугар гараг. Өглөгт охин одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр.

Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.  Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна

Огноо:

,

“Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт”-ийн нэр томьёог олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх үйлчилгээнд Олон улсын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлийн ангиллыг ашиглаж эхлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
 
Ажлын хэсэг нь 0-18 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалт, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг тус тус боловсруулах юм.
 
АШУҮИС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, Хүүхэд судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүн О.Солонго, АШУ-ны доктор Г.Соёлгэрэл нар зөвлөхөөр ажиллаж, журмыг энд ондоо багтаан боловсруулан батлуулахыг зорьж байна.
 
2025 оноос эхлэн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 6 хувиар, үүнээс хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа асран хамгаалагчийн асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэн олгож эхэлсэн.
 
Түүнчлэн энэ оноос сургууль, цэцэрлэгт тогтмол хамрагдах боломжгүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлэн дэмжих төвүүдэд санхүүжилт олгож байна.
 
Мөн энэ оны 12 сараас байнга живх хэрэглэдэг хүүхдүүдэд живхний хөнгөлөлтөд 600,000 төгрөг олгохоор болж бэлтгэл ажлыг хангаж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ингэний ариутгасан сүүний кодексийн стандартын санал “Шинэ ажил”-аар батлагдлаа

Огноо:

,

Олон улсын хүнсний стандартчиллын байгууллага болох Кодекс Алиментариус Комиссын 48 дугаар чуулган Итали Улсын Ром хотноо 2025.11.11-ний өдөр болж, Монгол Улсын санаачилгаар дэвшүүлсэн “Ингэний ариутгасан сүүний Кодексийн стандартын санал”-ыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр нийт 39 улс албан ёсоор дэмжсэн байр сууриа илэрхийлж, бүх гишүүдийн зөвшилцлийн (сonsensus) үндсэн дээр “ШИНЭ АЖИЛ”-аар батлагдлаа.

Энэ нь Монгол Улсын хувьд олон улсын хүнсний стандартыг боловсруулж, батлуулах анхны, түүхэн үйл явдал бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын дотоодын үйлдвэрлэлийг өсгөх, зах зээлийг тэлэх, улмаар сүү, сүүн бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ингэний ариутгасан сүү, чацарганын тосны “КОДЕКСИЙН СТАНДАРТ”-ыг боловсруулж, батлуулах ажлыг санаачилж ахалж ажилласан юм.

Ажлын хэсгийн гишүүд жил гаруй хугацаанд хоёр бөхт тэмээний сүүний найрлага, онцлогийг стандартад тусгах чиглэлээр нотолгоонд тулгуурласан дата, судалгааг боловсруулан, стандартын төслийг хамтран санаачлагч улсуудын төлөөлөлтэй хуваалцаж, хамтран ажиллажээ.

Кодекс Алиментариус Комисс ийнхүү “Ингэний ариутгасан сүүний Кодексийн стандарт”-ыг баталснаар Монгол Улсын үндэсний онцлог бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нэвтэрч, экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргаанд бодит хувь нэмэр оруулах чухал боломжийг нээн өгөх ач холбогдолтой юм

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2025 оны арваннэгдүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багатар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.  

Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим болон Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.


2025 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох