Шударга мэдээ
“Мөрөөдлөө хадгалъя” аяны Супер урамшууллын эзэд тодорлоо

Төрийн банк хуримтлалтай дундаж давхарга бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяныг энэ оны гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зарласан билээ.
Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид хандаж, 3 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг эрхтэйгээр сугалааны эрхээ үүсгэсэн нийт харилцагчдаас 14 хоног тутамд, нийт 46 урамшууллын эзнийг тодруулаад байна.
Тус аяны Супер урамшууллын эзэд буюу Турк улсад хосоороо аялах, iPhone 13 гар утас, iPad, сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эздийг энэ оны зургаадугаар сарын 16-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулсан бөгөөд тус урамшууллын эздийг хүлээн авч, урамшууллын бэлгийг гардуулан баяр хүргэлээ.
- 1,000,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Улаанбаатар хотын “МУИС” тооцооны төвийн харилцагч З.Бат-Эрдэнэ
- Ухаалаг цагийн эзнээр Төрийн банкны Баянхонгор аймгийн Хонгор тооцооны төвийн харилцагч М.Чамин
- SCOOTER-ийн эзнээр Төрийн банкны УБ хотын Сонгинохайрхан дүүрэг салбарын харилцагч Р.Даваацэрэн
- iPad –ийн эзнээр Дорнод аймгийн Сэлэнгэ тооцооны төвийн харилцагч Б.Алтансүх
- IPHONE13-ийн эзнээр Улаанбаатар хотын "Зуун айл" тооцооны төвийн харилцагч Д.Пүрэвдорж
- Турк улсад хосоороо аялах эрхийн бичгийн эзнээр Улаанбаатар хотын тавин мянгат тооцооны төвийн харилцагч О.Шагдаржав нар тодорлоо.
Хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулж буй эрхэм харилцагчиддаа талархал илэрхийлэхийн ялдамд мөрөөдөл биелүүлэх “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн аяны “Супер” урамшууллын эзэн болсон харилцагчиддаа баяр хүргэе!
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Шударга мэдээ
Туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг хүлээлгэн өгөв
Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор туулах чадвар сайтай шуурхай албаны автомашин, хээрийн гал түймэртэй тэмцэх тусгай зориулалтын багаж хэрэгслийг хуваарилсан.
Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг дээрх автомашин, багаж хэрэгслийг аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.
Түүнчлэн аймгийн Засаг дарга О.Батжаргал аймгийн гамшгаас хамгаалах сангаас Онцгой байдлын газрын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, сумдын бэлтгэл бэлэн байдлыг хангах хүрээнд тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж шийдвэрлэснийг холбогдох албаныханд гардууллаа.
Тодруулбал, аймгийн Онцгой байдлын газарт хөдөлгөөнт шуурхай штабын байрны иж бүрэн тоног төхөөрөмж, эрэн хайх, аврах үйл ажиллагаанд ашиглах дулаан мэдрэгчтэй нисэгчгүй нисэх төхөөрөмж, хэт богино долгионы радио станц, зөөврийн компьютер, дахин дамжуулах радиостанцын иж бүрдэл, Хатанбулаг, Улаанбадрах, Хөвсгөл, Сайхандулаан, Мандах, Иххэт, Даланжаргалан, Дэлгэрэх, Өргөн, Эрдэнэ зэрэг 10 суманд гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиог хүлээлгэн өгсөн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Шударга мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Шударга мэдээ
Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно
Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг.
Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “ТҮХТ нь нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт нийт 176 мянган өрхөд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах мэдээлэл өгч ажилладаг. Мөн өрхүүдийн яндан, зуухны битүүмжийг шалгаж, засвар үйлчилгээ үзүүлж байна. Хяналтын төвийн хувьд айл өрхүүдийн агаарын чанар муудсан, угаарын хий илэрсэн мэдээллийг хүлээн авч тухайн айл, иргэнд сэрэмжлүүлдэг. Айл өрхүүд зуухаа удаан галлаагүй байснаас үүдэн яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг” гэлээ.
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дэлгэцийн оператор Д.Сувд “Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш дөрвөн ээлжээр ажиллаж, өрхүүдийн угаар мэдрэгчийг хянадаг. Өдрийн 12 цагийн хугацаанд нэг хүн 300–350 өрхийн дуудлагад хариу өгч, нийт 1200–1300 дуудлага хүлээн авч ажиллаж байна. Хүйтний улирал болж, галлагаа эхэлснээр түлшний таталт, утааны дуудлагууд их ирж байна. Тиймээс засварын дуудлагууд ч мөн давхар нэмэгдэж байгаа. Угаар мэдрэгч нь гэрийн агаарыг хянаж, түвшин ихсэхэд дуут дохио өгдөг. Зарим иргэд шөнийн цагаар дохио дуугарахад төвөгшөөгөөд унтрааснаас болж хяналтын төвд дохио ирэхээ больдог. Ингэснээр тухайн өрх угаартах эрсдэлтэй тул угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно. Угаарын хий үнэргүй, харагддаггүй тул иргэд өөрсдөө мэдэх боломжгүй. Иргэд угаар мэдрэгчийн дуут дохио ирэхэд утсаа авахгүй байх, эсвэл хяналтын төвийн дугаарыг блок хийх тохиолдол гарч байна. Тиймд, иргэд 70119410 гэсэн дугаараас залгасан тохиолдолд заавал утсаа авах шаардлагатай гэдгийг анхааруулж байна” гэв.
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын өрхийн зуухны инженер П.Анхбаяр “Угаар мэдрэгчийн баталгаа таван жил, тасралтгүй ажиллуулахад гурван жилийн баталгаатай. Ихэвчлэн механик эвдрэл болон хэрэглэгчийн хайхрамжгүй байдлаас угаар мэдрэгчийн гэмтэл үүсдэг. Төхөөрөмжийг монгол инженерүүд зохион бүтээсэн бөгөөд нарийвчлал, мэдрэх чадвар өндөр болсон.
Засвар үйлчилгээний хэлтэс долоон дүүрэгт ажиллаж, шаардлагатай айл өрхүүдийн пийшинг хөөлж, засварлаж байна. Өнөөдрийн байдлаар 2500 гаруй дуудлага ирж, 2384 айлд үйлчилгээ үзүүлээд байна. Стандартын шаардлага хангаагүй зуух хэрэглэснээс болж угаарын хий үүсэх тохиолдол ихэссэн. Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна. Жишээлбэл, сайжруулсан түлшний шаталтын хугацаа найман цаг байдаг ч айл өрхүүд 5–6 цагийн дараа гал унтарсан гэж үзэн яндангаа хаадаг. Үүний улмаас угаарын хий үүсэж, хүчилтөрөгчийн дутагдалд ордог.
Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж, бат бөх газар байрлуулж, унтраахгүй байх шаардлагатай. Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон дуудлага ирж байгаа бөгөөд 15 мянга гаруй угаарын тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс 644 өрхөд шөнийн цагаар угаарын түвшин аюултай хэмжээнд хүрч, хяналтын ажилтнууд газар дээр нь очиж, авран хамгаалсан. Нийслэлийн долоон дүүрэгт хариуцсан хяналтын багууд ажиллаж, угаарын хий илэрсэн айлд утсаар болон биечлэн очиж сэрэмжлүүлэг өгдөг. Утас холбогдохгүй бол хажуу айл руу холбогдож, шаардлагатай тохиолдолд жижүүрийн баг очин ажиллаж байна” гэлээ.
-
Цаг үе2020/07/31
УОК: Иргэд, олон нийтийн зүгээс ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье
-
Улстөр нийгэм2022/06/23
Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
-
Шударга мэдээ2022/06/24
Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ
-
Шударга мэдээ2020/12/19
Имартаас 200 айлд хүнсний хангамж өглөө