Улстөр нийгэм
Монгол Улс-БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан илгээв

Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд баярын цахилгаан илгээж, мэндчилгээ дэвшүүллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЯРЫН ЦАХИЛГААНД:
“БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ДАРГА ЭРХЭМСЭГ НОЁН ШИ ЖИНЬПИН ТАНАА
Бээжин хот
Эрхэмсэг ноён Дарга аа,
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд болон Хятадын ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Дипломат харилцааны энэхүү түүхэн ойн босгон дээр талууд 70 жилийн харилцаагаа дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны алс ирээдүйн чиглэлээ дээд түвшинд хэлэлцэж тодорхойлсонд баяртай байна.
Өнөөдөр манай хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлээ бүхий л салбарт амжилттай хөгжүүлж буй нь хоёр ард түмний эрх ашигт бүрэн нийцэж, бүс нутгийн энхтайван, хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байна.
Хоёр орны найрсаг харилцаа, өргөн хүрээтэй түншлэлийг улам бататган хөгжүүлэх үйлсийн төлөө цаашид ч Тантай хамтран ажиллахад бэлэн байна.
Энэ завшааныг ашиглан Танд ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье” гэжээ.
Улстөр нийгэм
МАН-ын Бага хурлаас "Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн" гэж үзжээ
МАН-ын Бага хурал шөнөжин хуралдаж, эцэст нь гэрээгээ зөрчсөн үндэслэлээр улс төрийн намыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэлээ.
Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа УИХ дахь намын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн тул оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж 2024 оны сонгуульд нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Бага хурлын гишүүд шийдвэрлэлээ.
Бага хурлын гишүүд олонхиороо энэ шийдвэрийг гаргасан тул хамтарч ажиллаж байгаа улс төрийн намуудад энэ тухай танилцуулж, хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд танилцуулж дараагийн алхмыг хийх болно" гэлээ.
Улстөр нийгэм
Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна
Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй явсаар 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Иймээс Зайсангийн баруун, зүүн гүүрийг шат дараатай буулгаж, 225 метр урт дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэж эхэлсэн.
Улмаар баруун гүүрийг шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан бол зүүн гүүрийг ирэх зургаадугаар сард барьж дуусгана.
Өнөөдрийн байдлаар гүүрийг шинэчлэх ажлын явц 85 хувьтай байна. Суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулсан буюу доод бүтээцийн ажил дууссан. Дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсарна. Үүнээс долоон алгаслыг угсраад байна. Зайсангийн гүүр барих ажлын гүйцэтгэгчээр үндэсний бүтээн байгуулагч “ЗМЗ” компани ажиллаж байгаа юм.
Ташрамд, Зайсангийн зүүн гүүрийг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж, 225 метр урт төмөрбетон гүүр шинээр барьж эхэлсэн.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсэг
Монгол Улсын Их Хурлын байнгын хороо, ажлын хэсгийн өнөөдрийн /2025.05.21/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
17.00 |
“Үндсэн хууль” |
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Төсвийн байнгын хороо |
· “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт · Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийг бүртгэх тухай/ |
09.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
· “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Улсын Их Хурлын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсох |
11.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
3 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
· “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт · Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/ |
13.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
4 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
· “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ · Улсын Их Хурлын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох · Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл /Санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ./ |
15.00 |
“Их засаг” |
5 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
· “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/ · Хил орчмын худалдаа, бүс нутгийн аж үйлдвэр, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон холбогдох бусад Засгийн газрын гишүүдийн мэдээллийг сонсох |
17.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
-
Цаг үе2020/07/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Улстөр нийгэм2024/12/10
ЭЗБХ: Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хууль, тогтоолын төслүүдийн ...
-
Цаг үе2021/08/12
Өнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд
-
Цаг үе2023/02/15
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна