Шударга мэдээ
1.2 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Авлигатай тэмцэх газарт 2022 оны эхний хагас жилд шалгагдсан гэмт хэргийн улмаас 2,061,324,104,812.00 /хоёр их наяд, жаран нэгэн тэрбум, гурван зуун хорин дөрвөн сая, нэг зуун дөрвөн мянга, найман зуун арван хоёр/ төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,235,701,691,027.44 /нэг их наяд хоёр зуун гучин таван тэрбум, долоон зуун нэг сая, зургаан зуун ерэн нэгэн мянга, хорин долоо/ төгрөгийн хохирлыг буюу 60.0 хувийг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 382,746,448,140.00 /гурван зуун наян хоёр тэрбум, долоон зуун дөчин зургаан сая, дөрвөн зуун дөчин найман мянга, нэг зуун дөч/ төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.
Хахуулийн 4,037,934,407.00 /дөрвөн тэрбум гучин долоон сая есөн зуун гучин дөрвөн мянга, дөрвөн зуун долоон мянга/ төгрөгийг хураан авч, улсын орлого болгосон.
Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 13.9 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна гэж АТГ-аас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Шударга мэдээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Шударга мэдээ
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ
Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.
2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.
Шударга мэдээ
Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
