Шударга мэдээ
АИ-92 бензиний 22 хоногийн нөөцтэй байна

Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 16 хоногийн, АИ-95 автобензиний 31 хоногийн, ДТ-ний 40 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 17,096 тн, хангайн бүсэд 5,430 тн, төвийн бүсэд 24,534 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,085 тн.
Манай улс он гарсаар нийт 1,336.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 28.2 мян.тн, АИ-92 автобензин 426.2 мян.тн, АИ-95/98 автобензин 18.6 мян.тн, ДТ 679.9 мян.тн, онгоцны түлш 25.7 мян.тн, Жет А-1 24.1 мян.тн, бусад 133.3 мян.тн байна.
Шударга мэдээ
МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй
Энэ сарын 19-25-ны өдрүүдэд нийт нутгийн зарим хэсгээр аянга цахилгаантай бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа тул нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс эдгээр өдрүүдэд олон улсын болон орон нутгийн нислэгүүдэд тодорхой өөрчлөлт орох магадлалтай байгааг үүгээр мэдэгдье.
Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухайн нислэгийн зорчигчдын гар утсанд мессежээр болон мэйл хаягаар нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг илгээх болно.
МИАТ ТӨХК
Шударга мэдээ
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ
Шударга мэдээ
Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж, Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод дэмжсэн тохиолдолд уг Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарна.
Зүрх судасны шалтгаант нас баралт сүүлийн 20 жилд Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх (2024 онд 5789 нас баралт) шалтгаан болж байна. Тус шалтгаант нас баралтын 35 хувь нь 45-65 насны иргэд байна. Иргэдийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл, хүчин зүйлийн тархалт өндөр, 75 хувь нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй байна.
Монгол Улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын гуравдугаар төв эмнэлэг үзүүлж байна. Тус эмнэлэгт 2024 онд зүрхний нээлттэй мэс засалд 425 хүн орсны 120 нь хүүхэд байжээ. Тандан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэхээр тооцоолжээ.
“Зүрх судасны үндэсний төв” төслийн хүрээнд нийт 119 ортой эмнэлэг барихаар төлөвлөж байна. Тус төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /25.13 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ.
-
Улстөр нийгэм2021/06/10
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Цаг үе2023/11/06
УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 203 гомдол, хүсэлтийг ши...
-
Шударга мэдээ2020/06/23
Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сум руу бага оврын онгоц нисгэж эхэллээ
-
Улстөр нийгэм2024/11/25
Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх сургагч багш бэлтгэх хөтөлбөр эхэллээ