Цаг үе
УГТЭ-ийн сувилагч, тусгай мэргэжилтний баг баруун бүсийн 5 аймагт ажлын байрны сургалт хийжээ

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэл, ЭМС-ын А/344 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд харьяа орон нутгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-үүдийн сувилагч тусгай мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхижуулах, лавлагаа шатлалын төрөлжсөн сувилахуйн чиглэлээр мэргэжлийн арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх зорилтот хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор төрөлжсөн мэргэшлийн сувилагч, тусгай мэргэжилтнээс бүрдсэн багаар 2022 оны есдүгээр сарын 25-наас 10 сарын 7-ны хооронд Орхон, Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймагт амжилттай ажиллаад ирлээ.
Энэ удаагийн томилолтын зорилго нь тархины харвалт, зүрхний шигдээс, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх түүний шийдвэрлэх, арга замыг эрэлхийлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд сувилагч мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн сувилахуйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оршсон юм.
Дээрх таван аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгүүдийн сувилагч тусгай мэргэжилтнүүдэд “Тархины харвалт, зүрхний шигдээс, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдэвт онол дадлага хосолсон ажлын байрны чадавхижуулах сургалтыг зохион байгуулж, нийт 600 гаруй сувилагч тусгай мэргэжилтэнг хамрууллаа.
Цаг үе
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийг танилцууллаа. Цагдаагийн байгууллагаас 47.427 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 310 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Он гарснаас хойш телеграм апп-аар дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар тоон мэдээлэл байна.
Телеграм аппликэйшнээр дамжуулан бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж улмаар амиа хорлох үйлдэл хийсэн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь телеграм апп-ийг ашиглах явцдаа даалгавар биелүүлэн мөнгөө өсгөж аваарай гэх зар мэдээллийн дагуу холбогдож бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилуулсны улмаас олон тооны эм уусан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкнуудын холбоотой хамтран иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна.
Иргэн та цахим орчинд гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд нэг даруй кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарт хандаж яаралтай хариу арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Цаг үе
Барилгын ажил хийж байгаад унаж, амь насаа алджээ
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Цаг үе2021/11/08
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
-
Цаг үе2025/03/14
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхаарууллаа
-
Цаг үе2023/10/30
"Career expo-2023" залуучуудын хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулагдла...
-
Үзэл бодол2021/08/05
ЖДҮ эрхлэгчдийг санхүүжилтээр дэмжих зорилготой батлан даалттай зээл