Улстөр нийгэм
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2022.12.13/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо |
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
10.00 |
334 тоот |
2 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
11.00 |
“Үндсэн хууль” |
3 |
Эдийн засгийн байнгын хороо |
Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
12.00 |
334 тоот |
4 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
5 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
6 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
15.30 |
“Үндсэн хууль” |
Улстөр нийгэм
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Жаргалант суманд ажиллаж байна
2025 оны улсын төсөвт баруун бүсийн 5 аймагт нийт 115 төсөлд 349,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тусгасан. Тухайлбал, Ховд аймгийн 9 суманд гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ, бохир усны гол магистрал шугамын 2 дугаар ээлж, “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт зэргийн хөрөнгө оруулалтыг багтаасан байна. Улсын Их Хурлаас 30 жил гацсан мега төслүүдийн чөдөр тайлсны нэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн 90 кВт-ын УЦС юм. Баруун бүс эрчим хүчний төвлөрсөн төв болох зорилгын хүрээнд тус УЦС ашиглалтад орсноор дан ганц Ховд аймаг гэлтгүй бүс нутагтаа эрчим хүчний хүндрэлгүй болох боломжтой гэдгийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан иргэдтэй уулзах үеэрээ дурдлаа. Ховд аймгийн иргэдийн зүгээс арилжааны банкны зээлийн хүүг бууруулах талаар асууж байна. Харин Улсын Их Хурлын даргын зүгээс ирэх хаврын чуулганаар арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой хуулийн хэрэгжилт хяналт тавьж, зээлийн хүүг бууруулах алхам хийхээр зорьж байгаагаа дуулгалаа. Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуульд хэрэглэгч, зээлдэгчийн эрх ашгийг хангаж, иргэдэд дарамт биш боломж олгодог хууль, эрх зүйн шинэчлэлийг хийнэ хэмээв.
Ховд аймгийн хууль, шүүхийн байгууллагынханы хувьд шүүхийн байр стандартын шаардлага хангадаггүй, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан учир баруун бүсийн 4 аймагт шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй үед очиж ажиллахад хүндрэлтэй, давж заалдах шатны шүүхийн тогтолцооны хувьд харгалзах үзэх зарим нөхцөл байдлын талаар хэллээ. Улсын Их Хурлын зүгээс анх удаа улсын төсвийн 1.2 хувийг шүүхийн байгууллагад төсөвлөж, шүүхийн шинэ 5 байрны хөрөнгө оруулалтыг шийдээд байна.
Ховд аймгийн бизнес эрхлэгчид гарч буй хууль тогтоомжууд аж ахуй нэгжүүдэд халтай байх бөгөөд тусгай зөвшөөрлүүд хүндрэл учруулдаг талаар ярьлаа. Түүнчлэн, баруун бүсийн бизнес эрхлэгчид 2000 гаруй км зам туулж, Замын-Үүдээс бараа бүтээгдэхүүн, материал худалдан авч буй нь алдагдал хүлээдэг ба зээлнээс зээлийн хооронд бизнес эрхлэх гэж хичээж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Улсын Их Хурлын даргын зүгээс баруун бүс өөрсдийн гэсэн зах зээлтэй болохын тулд боомтуудын хүчин чадлыг өргөтгөж, хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа мэдэгдлээ.
Тухайлбал, Ховд аймгийн Ярант, Говь-Алтай аймгийн Бургастай зэрэг боомтыг хөгжүүлснээр баруун бүсийн 500 мянга орчим иргэн өөрт ойрхон боомттой болж, эдийн засгийн тэлэлт үүсэх боломжтой гэлээ. Түүнчлэн, хууль хүний эрхийг хамгаалахын төлөө бүрэн хангалттай зориулагдаж чадахгүй байгаа учраас XXI зууны, хүн төвтэй үзэл баримтлалтай, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангадаг байхаар Улсын Их Хурал ажиллаж эхэлсэн талаар онцоллоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Ховд аймагт ажиллаж буй томилолт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Энэ хүрээнд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд энэ сарын 05-ны өдөр сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт хүний эрхийн зөрчил үүсгэж буй эсэх талаарх уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт хангагдаж буй эсэх талаарх энэхүү уулзалтад Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газрын удирдлага, албан тушаалтнууд оролцсон юм.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням төрийн аудитын байгууллагын Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар төрийн аудитын байгууллага зургаан чиг үүргийг хэрэгжүүлэх зохицуулалттай талаар дурдаад дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Энэ хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгуулийн үеэрх хууль тогтоомжийн хэрэгжилт, аудитаар илэрсэн зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн танилцуулсан мэдээлэл, Хүний эрхийн дэд хороонд ирүүлсэн иргэдийн гомдол мэдээлэлтэй холбогдуулан С.Эрдэнэболд дарга Сангийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудаас тодруулга, тайлбар авсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаарх саналаа албан бичгээр ирүүлэх хугацаатай үүргийг уулзалтад оролцож буй байгууллагуудын төлөөлөлд өгөв. Холбогдох төрийн байгууллагаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэн, боловсруулж холбогдох дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо болон Хууль зүйн байнгын хороо, шаардлагатай бол бусад Байнгын хороодод танилцуулах тайлан мэдээллийг боловсруулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
“Нээлттэй парламент” хөтөлбөрт оролцогчид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимтай танилцав
-
Цаг үе2023/12/12
Уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлье!
-
Цаг үе2020/11/13
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
-
Цаг үе2022/06/15
"Турк-Монголын бизнес форум-2022" боллоо
-
Улстөр нийгэм2021/09/03
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ху...