Улстөр нийгэм
Хумхаа өвчний халдвар авсан энхийг сахиулагчдын талаар мэдээлэл хийлээ
Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч хумхаа өвчний улмаас таалал төгссөнтэй холбогдуулан Батлан хамгаалах яамнаас хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж мэдээлэл өглөө. Хурлын эхэнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хэрхэн оролцож байгаа болон үүсээд буй нөхцөл байдлын талаар товч мэдээллийг өгсөн юм.
Үргэлжлүүлэн, Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмч хурандаа Б.Энх-Од хумхаагийн өвчлөл хийгээд тус өвчний халдвар авсан цэргийн алба хаагчдын талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ, "НҮБ-ын мандаттайгаар Африкийн орнуудад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчидтай I, II шатны цэргийн хээрийн эмнэлгүүд мөн үүрэг гүйцэтгэдэг. Африкийн орнуудад өргөн тархалттай байдаг хумхаа хэмээх өвчний талаарх ойлголтыг өгье. Судалгаанаас авч үзвэл, тус улсын 10 шумуулын нэг нь хумхаа өвчний вирусыг тээдэг. Өөрөөр хэлбэл зөвхөн шумуулнаас хүнд дамждаг халдварт өвчин гэсэн үг. Борооны улиралын эхэн болон сүүл үед ихээхэн идэвхждэг. Хумхаагийн вакцин гараагүй учраас манай цэргийн алба хаагчид уг өвчнөөс урьдчилан сэргийлэх эмийг долоо хоног тутамд хэрэглэдэг. Эмээ тогтмол уусан ч тухайн хүнд уг өвчний вирус халдварлах боломжтой. Гагцхүү хүнд, хөнгөн хэлбэрээр өвчлөх нь тухайн хүний биеийн эсэргүүцэлтэй холбоотой. Өнгөрөгч сард эх орондоо ирсэн цэргийн багийн есөн алба хаагчаас хумхаа өвчин илэрч Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэнээс долоо нь бүрэн эдгэрсэн. Харамсалтай нь нэг цэргийн алба хаагч энэ өвчний хүндрэлээр нас барсан. Харин нөгөө нь Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нэн хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.
Эх сурвалж: Соёмбо редакц
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Үзэл бодол2020/07/25
Улаанбаатар хот руу нойтон тарвага нэвтрүүлэхийг завдсан зөрчил зогсохгүй байна
-
Цаг үе2026/05/27
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн аж...
-
Улстөр нийгэм2019/08/20
Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо
-
Улстөр нийгэм2021/09/22
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ботсвана Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
